Баруун бүсийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын ажилтнуудын уулзалт-семинар боллоо
Хөвсгөл аймгийн төвд 2012 оны 06 дугаар сарын 4-5-нд баруун бүсийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын ажилтнуудын уулзалт-семинар боллоо.
2012.06.06

Уг уулзалт-зөвлөгөөнд МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, БХЗХ-ын дарга Ж.Зоригтбаатар, ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга Б.Мөнхбат, БТХ-ын дарга У.Тамир ҮДТ-ийн захирал О.Золжаргал, МХС ТӨК-ийн гүйцэтгэх захирал С.Адъяасүрэн, МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, МШ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Чинзориг, РТС УТҮШ-ын дарга Т.Гантөмөр, мобиком, юнитель, скайтель, жи-мобайль компаниудын төлөөлөл оролцлоо.

Уулзалт-семинарт нийт 130 гаруй төлөөлөгч оролцов.

Семинараар Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, Мэдээлэл, харилцаа, холбооны чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Цахим Хөвсгөл, Сансрын технолги болон өргөн нэвтрүүлгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монголын телевизийн салбарт хиймэл дагуулын хэрэглээ Мобиком компаний танилцуулга, Жи-мобайл ХХК-ийн хөдөө орон нутаг дахь   үйлчилгээ, хамрах хүрээ, цаашдын зорилт, Юнитель гурппын танилцуулга, Баруун бүсийн аймгуудын МХХТ-ийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал зэрэг илтгэлүүд тавигдаж . харилцаа холбооны салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар орон нутгийн төлөөлөгч нар асуулт хариулт явууллаа.

Мөн харилцаа холбооны салбарын 8 байгууллага нээлттэй өдөрлөг зохион байгуулж хэрэглэгчдэд шинэ дэвшилтэт үйлчилгээгээ сурталчиллаа.

Уулзалт-семинарт нийт 130 гаруй төлөөлөгч оролцов.