2012.04.04
Орон сууцны лавлагааг дүүргээсээ авна
Улсын бүртгэлий ерөнхий газар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйлчилгээний ачаалал, төвлөрөлийг саармагжуулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн үйлчилгээг тухайн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүргэх ажлыг эхлүүлээд байна.
Иймээс дээрх дүүргийн иргэд өөрийн оршин суугаа харьяалалын дагуу эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэх юм. Өмнө нь иргэн эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой өөрт хэрэгтэй үйлчилгээг авахын тулд УБЕГ-ыг зорих зайлшгүй шаардлагатай байсан бол ирэх даваа гарагаас эхлэн замын түгжрэл, оочер дараалалд бухимдалгүй үйлчлүүлэх болж байгаа аж.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар өдөрт нийт 1300 гаруй иргэн үйлчлүүлдэгээс архивын чиглэлээр 400, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 850-900 орчим иргэн үйлчлүүлдэг бөгөөд 60 орчим хувийг Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд байдаг учир ийн шийдвэрлэсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас цаашид бүртгэлийн тэр дундаа гадаад паспортын үйлчилгээг оршин суугаа газраасаа захиалан авах боломж бий болгохоор төлөвлөж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.