Анхны цахим аймаг
2012.03.23

Анхны цахим аймаг

Завхан аймаг 2012 оныг “Мэдээллийн технологийг хөгжүүлэх” жил болгон зарлаад байна. 2009 оноос хойш “Эрин зууны хөтөч” аяныг 3 тулгуурт бодлогын нэг болгон хэрэгжүүлж ирсэн. Энэ жилийн хүрээнд Эрин зууны хөтөч аянаа улам өргөжүүлж аймгийнхаа хэмжээнд 5000 ширхэг нотбүүкийг Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд өгөх зорилт тавьж өгч эхлээд байна.

Цагаан сарын өмнө 2000 ширхэг компьютерууд хүүхдүүдийн гар дээр очсон бол 2 дахь ээлжний 1500 ширхэг компьютерууд өчигдөрөөс эхлэн хүүхдүүддээ очиж эхлээд байна.2012 онд Завхан аймгийн төв болон хөдөө сумдууд утасгүй интернэтийн сүлжээтэй болно. Ийнхүү хүүхэд багачууд маань интернэт ашиглаж дэлхийн хэмжээний мэдлэг мэдээллийг олж авах боломж бүрдэх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.