Төрийн албаны шалгалтыг онлайн хэлбэрээр авна
2012.04.18

Төрийн албаны шалгалтыг онлайн хэлбэрээр авна

Төрийн албаны шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Уг шалгалт нь нэг цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд шалгалтыг шууд цахим тестээр авч, үр дүн шууд гарч тэнцсэн, тэнцээгүй гэдгээ хардаг. Ингэснээр төрийн албаны шалгалт шинэ шатанд гарч байна. Шалгалтанд бүртгүүлэгчид цахим хуудас буюу /www.csc.gov.mn/ хуудсанд мэдээллээ оруулснаар тухайн сонгон шалгаруулалтанд хэн гэдэг хүн, ямар мэргэжилтэй, ажлын туршлага, ямар ажлын байранд өрсөлдөж байгаа зэрэг нь нээлттэй байна. Интернет ашиглаж байгаа хэн ч тухайн мэдээлэлтэй танилцах бүрэн боломжтой юм. Цахим тестний онцлог нь тухайн шалгуулагч тухайн цаг хугацаанд хийхгүй бол автоматаар устах, хугацаандаа бөглөөгүй тохиолдолд дутуу дүгнэгддэг байна. Иймд шалгуулагч бүр цагийг ягштал баримтлан, тестээ бөглөх талаар урьдчилан мэдээллийг төрийн албаны салбар зөвлөл, шалгалтын ажлын хэсэг тухай бүрт өгдөг. Цаашид төрийн албаны шалгалтыг цахим хэлбэрээр бүртгэн, шалгалтыг шууд авч ярилцагыг тусад нь хийхээр төлөвлөөд байгаа талаар төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.