2012.05.21

Архив цахим хэлбэрт шилжинэ

Архивын лавлагаа авахад иргэдэд чирэгдэлгүй шинэ үйлчилгээ нэвтрэх гэж байгаа талаар УБЕГ-ын Төв архивын газрын дарга С.Содномдорж ярилаа. Манай улсад тус тусдаа олон архив байсныг 2009 оноос нэгтгэж УБЕГ Төв архив байгуулсан. Гар аргаар хайлт хийдэг байсан архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор БНСУ-ын “Койка“ байгууллагын дөрвөн сая долларын тусламжтайгаар “Цахим архив“ төсөл хэрэгжиж байна.

Манай улсын архивын баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил 2015 гэхэд бүрэн хийгдэж дуусах юм байна.Төв Архив өдөртөө 4000-5000 иргэнд архивын баримтын лавлагаа гаргаж үйлчилдэг бөгөөд нийгмийн хөдөлгөөнтэй холбоотойгоор энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.