Шадар сайд нээлтэд оролцоно
МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн нээлт өнөөдөр болно. Энэхүү барилга нь Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэгт баригдсан юм. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон бусад албаны хүмүүс оролцох аж. Сүүлийн үед Шадар сайд Д.Тэрбишдагвыг “Хариуцсан ажлаа муу хийж байгаа.
Тэр тусмаа онцгой байдал болон мэргэжлийн хяналтын хяналтын ажил цалгардсан” гэсэн утгатай мэдээллүүд гарах болсон. Энэ бүхний хариуд Шадар сайд Д.Тэрбишдавга салбарынхандаа анхааруулга өгч, ажлаа сайжруулахыг үүрэг болгоод байгаа юм. Энэ хүрээнд саяхан стандартчилал хэмжил-зүйн газрынхан мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр мэргэжлийн хяналтынхан шинэхэн лабораторио хүлээж авах нь байна.