Х.Амгаланбаатар: ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнудын оролцоо нэн чухал
МҮЭХ-ны хөдөлмөр сургалтын төвд “ҮЭ-ийн компанит ажил” сэдэвт нэг өдрийн сургалт болж өнгөрлөө. Энэхүү сургалтаар ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд болон МҮЭХ-ын дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа нар оролцсон юм.
Хөдөлмөрийн хүний үнэлэмж, эрүүл аюулшүй ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарлаж байгаа компанит ажлуудад ҮЭ-ын идэвхтэн сонгуультнуудын оролцоо хамгаас чухал гэдгийг сургалтын үеэр дэд ерөнхийлөгч хэлж байлаа.
Мөн тэрээр Азийн сангийн “Ном” хөтөлбөрөөс олгосон бүх төрлийн мэргэжил, салбарын англи хэл дээрх номын фондын нээлтэнд оролцлоо.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч: Х.Амгаланбаатар:
МҮЭХ-ны хэд хэдэн харъяа байгууллага Англи номын фондтой болно.
МҮЭХ-ны хэд хэдэн харъяа байгууллага Англи номын фондтой болно. Тиймээс идэвхтэн сонгуультнууд өөрсдийн сонирхсон чиглэлээр эдгээр номыг ашиглан мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлэх, хэлний боловсролоо дээшлүүлэх болсонд баяртай байна.
Цаашид Азийн сантай хамтран МҮЭ-ийн “Сонгино” амралт, МҮЭСТО зэрэг гишүүд, хөдөлмөрчдийн үйлчилгээ авдаг томоохон харъяа байгууллагуудад ч Англи номын фонд байгуулах болно хэмээн мэдэгдсэн юм.