Ерөнхий сайд нэг суманд 3 өдөр хонож ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.02.28

Ерөнхий сайд нэг суманд 3 өдөр хонож ажиллана

Бор-Өндөр багийг сум болгосноор манай улс 334 сумтай болсон. Сумдын Засаг дарга нараас Ерөнхий сайдыг нутагтаа хоногоор, тухтайхан ажиллаач гэсэн хүсэлт ирүүлэх болсноор ийм шийдэлд хүрч буй гэнэ.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тэр бүр 334 суманд хүрч ажиллаж чадахгүй, цаг завгүй байдаг. Тиймээс төв зам дагуу голдуу сумдаар ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсанаар орон нутгийн амьдралтай “танилцдаг” билээ.

Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн хөл хүрээгүй шахам сумдыг ч орхилгүйгээр ажиллаж, хонон саатаж бодит амьдралтай танилцах эхний алхмыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийхээр болсон аж. Тэрбээр нэг суманд гурав хүртэл хоногоор саатах “аялал”-аа удахгүй эхлэх юм байна.