2012.12.12

Ирэх жилийн төсөв түүхий эдээс хараат, үрэлгэн төсөв болсон

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимын эрхлэгч доктор, профессор Ч.ЭНХБАЯРААС дараахь зүйлийг тодруулсан юм.

-Монгол Улсын Засгийн газрын бондын талаар товч ойлголт өгнө үү. Маргаашдаа тавьж буй өр гэж ойлгоод байна зөв үү?

-Бонд бол санхүүгийн зах зээлийн хэрэгсэл юм. Хөрөнгө оруулалтын болон бусад үр ашигтай зүйлд зарцуулахаар төлөвлөж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг хэсэг хугацааны дараа хүүний хамт эргүүлэн төлөх нөхцөлтэй өрийн бичиг юм. Энэ нь өрийн үндсэн нэг хэлбэр бөгөөд ирээдүйд олох орлогоо өнөөдрийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд ашиглаж байна гэж ойлгож болно.

-Саяхан Засгийн газраас 1.5 тэрбум ам долларын бондыг олон улсын зах зээлд санал болгосноор хөрөнгө босгож чадлаа. Үүнийг хэрхэн зүй зохистой зарцуулах вэ?

-Бидэнд байгаа мэдээллээр нийтдээ 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг харгалзан 4.125 ба 5.125 хувийн хүүтэйгээр 5, 10 жилийн хугацааны нөхцөлтэйгээр босгосон. Нөгөө талаас энэхүү бонд нь олон улсын зах зээл дээр гаргаж буй гэдгээрээ нилээд онцлог.

Манай нэрлэсэн ДНБ-ий хэмжээ өнөөдөр есөн тэрбум гаруй ам.доллар байна. Үүнтэй харьцуулахад үндсэндээ 18 орчим хувийг нэг удаагийн бондоор босгосон байна.

Нэг талаас хөрөнгө оруулалтын таатай боломж бий болсон ч нөгөө талаас үүнтэй тэнцэхүйц өр нэмэгдлээ хэмээн ойлгож болох юм.

Гэхдээ зохистой зарцуулалтаасаа хамаарч хөгжлийг хурдасгах уу, эсвэл нэмэлт өрийг бий болгох уу гэдэг нь харагдана. Зарим нэг тооцооноос үзэхэд өдрийн 250 орчим сая төгрөгийн бондын хүүг төлөхөөр хүлээгдэж байна. Засгийн газрын зүгээс аж үйлдвэржүүлэлтийн чиглэлд хөрөнгө оруулах асуудлыг тавиад байгаа.

Түүхий эдээр баялаг орны хувьд энэ нь магадгүй оновчтой сонголт байж болох. Урд хөрш маань өнөөдөр хамгийн том аж үйлдвэрийн төв болоод байгаагийн хажууд бид илүү үр ашигтай үйлдвэрлэл явуулж чадах уу гэх олон асуудлыг ул суурьтай тооцох хэрэгтэй. Мөн төмөр замын асуудлыг хөндөж байгаа. Энэ мөн л зөв зүйтэй бодлого байж болно. Гэхдээ дахиад л тооцоо, судалгаа, хамгийн гол нь үр ашигт үндэслэх хэрэгтэй.

-Татварын өртэй компаниудад өршөөл үзүүлэх асуудлыг сүүлийн үед эрчтэй ярьж байгаа. Энэ нь УИХ-д бизнесийн томоохон төлөөллүүд орж ирж, улс төр бизнесийн бүлэглэл хүчирхэгжиж байгаагийн илрэл мөн үү?

-Бидэнд байгаа тоон мэдээллээр сүүлийн 10 гаруй жилийн турш бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн тоо дунджаар жил бүр 13 хувиар өсч буй ч татвар жинхэнэ төлдөг аж ахуйн нэгжийн тоо өсөөгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, дотоодын аж ахуйн нэгжүүд хөл дээрээ тогтоогүй, түүнийг татварын бодлогоор хянаж чадахгүй байгаагийн илрэл юм.

Нөгөө талаас Монголын бизнесийн орчинд өрсөлдөөн харилцан адилгүй байна. Жишээлбэл, 10 саятөгрөгөөсдоошхи татварын орлоготой нийт аж ахуйн нэгжийн 75 хувийг эзэлдэг бол нэг тэрбум төгрөгөөс дээшхи татварын орлоготой аж ахуйн нэгж нийт орлогын албан татварын 90 хувийг бүрдүүлдэг.

Өөрөөр хэлбэл, татварын орлого нь том аж ахуйн нэгжийн нуруун дээр байсаар л байна. Тиймээс томоохон бизнес эрхлэгчид татварын болон улс төрийн дарамтаас зайлсхийх болон бусад нөхцөл байдлаас хамааран улс төрд бүлэглэл хэлбэрээр оршин тогтнохыгилүүдүздэгболсон байна. Энэ нь нэг талаар таны асуулттай холбоотой байх магадлалтай.

-2013 оны нэгдсэн төсөв нэлээд алдагдалтай батлагдлаа. ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байлгах гэж хүчээр хийх шиг боллоо. Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ?

-2013 оны эхнээс хэрэгжих Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ирэх оны нэгдсэн төсвийн алдагдлын бодитхэмжээ 350 гаруй тэрбум төгрөг буюу нийт нэрлэсэн ДНБ-ий хоёр хувь байхаар баталсан.

Мөн Оюутолгой төслийн өсөн нэмэгдэх ашигт малтмалын татварын хувь хэмжээг өөрчлөх замаар 445 орчим тэрбум төгрөгийн нэмэлт татварыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Мөн Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зэрэг орлогын өөдрөг төсөөллийг оруулсан харагдсан.

Энэ талаас нь бодвол урьдын адил дэлхийн зах зээл дээрх түүхий эдээсхараат, мөчлөгдагасан үрэлгэн төсөв баталсан гэж судлаач хүний хувьд дүгнэж байна. Гэхдээ өмнөх жилүүдээс ил тод байдлын хувьд нэлээддээшилсэнньэерэгталтай.

-Монголбанкны шинэ удирдлага инфляцыг найман хувьд хүргэхтом зорилт тавьсан. Бодлогын хүү 13.25 хувьтай байгаа өнөөгийн нөхцөлд энэ хэр боломжтой зорилт вэ?

-Сүүлийнарванжилийн эдийнзасгийн нөхцөл байдал зэргийг ажиглахад хэрэглээний үнээр илэрхийлэх инфляцын төвшин найман хувьд байлгах зорилтхарьцангуйхүндрэлтэй. Гэхдээ инфляц нь эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай үүсдэг. Монгол Улсын хувьд газар нутаг, томоохон хөршийн дунд далайд гарцгүй, эдийн засгийн хувьд нийлүүлэлтийн гаралтай инфляцад маш ихээр өртдөг.

Ялангуяа хаврын саруудад нийлүүлэлтийн хомсдол өргөн хэрэглээний бараанд хүчтэй нөлөө үзүүлдгийг бид мэднэ. Харин бодлогын хүү бол эрэлтийн гаралтай үүссэн инфляцыг хазаарладаг үндсэн хэрэгсэл юм. Монголбанкны хувьд бодлогын шинэ зорилт нь инфляцыг хязгаарлахад Засгийн газартай хамтарсан бодлогыгхэрэгжүүлж буй нь инфляцыг нам төвшинд байлгахад ихээхэн чухал нөлөөтэй байх болно. Энэ нь Засгийн газар, Монголбанк аль хэр бодлогын уялдаатай ажиллахаас шууд хамаарна.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил ирэх онд ямар байна гэж та төсөөлж байна вэ?

-Энэ онд Монголын төдийгүй дэлхийн эдийн засаг тодорхойгүй зүйлсээр баян байлаа. Евро бүсийн орнуудын өрийн асуудал, Америкийн ажилгүйдлийн хувийн өсөлт, Хятадын түүхий эдийн эрэлт зэрэг олон хүчин зуйлс эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

Энэ байдал ирэх 2013 онд ч үргэлжлэх төлөвтэй байгааг Олон улсын валютын сан болон Робини Глобал агентлагийнтаамаглалхаруулжбайна. Ирэхжил Оюутолгой төслийн анхны экспортыгэхлүүлэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй ч дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно. Ханш болон санхүүгийн зах зээлийн хувьд харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн таамаглалтай байна.