МАН-ын ахмадуудын хүсэл биелэх болов уу
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.02.20

МАН-ын ахмадуудын хүсэл биелэх болов уу

МАН-ын ахмад гишүүд өчигдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарт хоёр намыг нэгтгэх уриалгыг хүргүүллээ.

Үүний тулд МАН, МАХН гэж хуваагдалгүй,  хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, ялалт байгуулан улмаар ялалтынхаа үр дүнгээр цаашид нэг нам болох асуудлыг ажил хэрэг болгохыг захилаа. Харин Ө.Энхтүвшин дарга хоёр намын нэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хариугаа удахгүй өгнө гэсэн юм. Уриалгыг намын ахмад зүтгэлтэн Т.Рагчаа, Д.Гомбожав, П.Дамдин,   Л.Лантуу, Ц.Өөлд, Ц.Балхаажав, Г.Адьяа, Х.Цэвлээ, Ш.Сүрэнжав нар өргөн барьсан юм. Тэд МАН-ын удирдлагуудад хандан эв эеийг эрхэмлэн, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бүх хүчээ дайчлан  өрсөлдөх учиртайг сануулав.