2013.02.15

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат жигүүр байгуулна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат жигүүр байгуулахаар ярилцаж эхэлсэн гэнэ. Тэрбээр намынхаа удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжилсэн шаардлага хүргүүлээд байгаа аж. Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ж.Эрдэнэбат гишүүн УИХ-д орж ирээд намынхаа үйл ажиллагаанд нэлээд сэтгэл дундуур байсан гэдэг нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдийг өөрийн байгуулах гэж жигүүрт нэгдэхийг мөн хүссэн гэнэ. Сүүлийн үед Ардын намын удирдлагууд байнга шахам гишүүдийнхээ шүүмжлэлд өртөж, залуусаасаа шаардлага хүлээж авах болсон. Тэгвэл удахгүй УИХ дахь Ардын намын бүлэгт шинэ жигүүр мэндлэх нь ээ. Энэ бүхнээс Ардын намынхан залуусынхаа сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нь тодорхой болж байгаа юм.