Үзэсгэлэн худалдааны үеэр гурван тэрбум орчим төгрөгийн арилжаа хийгджээ
Хөдөлмөрийн яамнаас ҮХААЯ-тай хамтран Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ.
"Цагаан сар" үзэсгэлэнд нийт 416 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэн оролцож, өчигдрийн байдлаар борлуулалтын хэмжээ 2.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Үзэсгэлэн худалдааны үеэр ҮХААЯ, Хөдөлмөрийн яам, НЗДТГ, Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ удаагийн үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон аж ахуй нэгжийг 12 тусгай шалгуураар үнэлж, шагналын эздийг тодруулж өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл нарын хүмүүс шагналыг гардууллаа. Тодруулбал, "Монголд үйлдвэрлэв" цомын эзэн байгууллагаар “Говь”, "Суман гүн", “Улаанбаатар тур”, "Мэргэн тур" зэрэг компаниуд шалгарсан юм байна. Мөн салбарын шилдэг үйлдвэрлэгчээр 27 аж ахуйн нэгж шалгарчээ