2013.02.06

Д.Ганбат: Төрд байгаад үр дүнд хүрдэггүйг МИАТ нотолсон

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг танай байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Төр энэ салбарт ямар бодлого баримтлах юм бэ?

-Манай улс далайд гарцгүй, өргөн уудам нутагтай гэх зэрэг онцлогтойн хувьд агаарын тээвэр стратегийн чухал ач холбогдолтой салбар юм. Энэ салбараа зөв хөгжүүлбэл эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох учраас төрөөс анхаарахаас аргагүй. Сүүлийн 20 жил манай улс энэ салбараа ерөнхийд нь сул орхичихсон байсан нь үнэн. Харин одоо төрөөс дэмжиж, нэгдсэн бодлоготойгоор 20 жилийн хугацаанд хөгжүүлэх зорилго тавьж, ажлын хэсэг тогтоолын төсөл бэлтгэсэн. Энэ бодлого хэрэгжсэнээр манай улс байршлын давуу талаа ашиглан олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа болно. Мөн томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн сүлжээтэй болно гэж. үзэж байгаа. Агаарын тээвэрлэгч компаниудаа олон улсад өрсөлдөх чадвартай болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж байгаа. Эхний ээлжинд 2016 он гэхэд гадаад нислэгийг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлнэ. Төрийн өмчит МИАТ дээрээ тулгуурлан Үндэсний агаарын тээврийн статус бүхий компани байгуулах ээрэг бодлого орж байгаа.

-МИАТ-ийм 49-өөс доошгүй хувийг хувьчлах тухай яригдаж байсан. Гэвч УИХ-ын гишүүдийн эсэргүүцсэнээр энэ асуудал хасагдав уу?

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан учраас тогтоолын төсөлд бүтцийн шинжтэй зарим засвар хийсэн. Тухайлбал, МИАТ-ийн 49-өөс дээшгүй хувийг Монгол Улсын иргэн, Үндэсний аж ахуйн нэгжид хувьчлах бодлого анхны хэлэлцүүлгээр дэмжигдээгүй, Тиймээс бодлогын баримт бичигт МИАТ-ийн хувьчлалтай холбоотой нэг ч өгүүлбэр ороогүй. Харин тус компанид Үндэсний агаарын тээвэрлэгч статус олгох юм.               

-Яагаад заавал төрийн өмчийн компанид ийм давуу эрх олгох ёстой гэж. Үндэсний агаарын тээвэрлэгч статус рлгоно гэдгийгтайлбарлаач?      

-Олон улсын жишгээр олон жилийн дадлага. Туршлагатай, боловсон хүчний хувьд чадвартай компани Үндэсний тээвэрлэгч статус авдаг.

 -МИАТ-ийн хувьд аюулгуй байдал, боловсон хүчээрээ давуу талтай юм билээ. Тиймээс ч олон. улсын шаардлагад одоогоор МИАТ тохирч байна гэж үзсэн.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани

Ер нь улс орон голлох агаарын тээврийн компани. үндэсний агаарын тээвэрлэгч болгож төрөөс  дэмждэг. Олон улсын иргэний нисэхийн байгууламжийн зөвлөмжид ч энэ галаар заасан байдаг. Тэр компаниа эдийн засгийн ашиг сонирхол, Үндэсний аюулгүй байдал, агаарын тээврийн тогтвортой бүтцийг бий болгож нисэхийн аюулгүй байдлыг бий болгох зорилгоор урт хугацаанд дэмжиж ажилладаг гэсэн үг.

-Тогторлын төслийн анхны хэлэлцүүлгээр МИАТ-ийн 49 хувийн хувьчлалыг болиулчихаар энэ бодлого МИАТ-ийн одоогийн байдлыг өөрчлөх гэж үү

-Иргэний агаарын тээврийн бодлого цэгцтэй болно гэсэн үг л дээ. Харин МИАТ-ийн хувьд үндэсний агаарын тээвэрлэгч болсноороо үнэ цэнэтэй, олон улсын зах зээлд Монгол Улсаас давамгай эрхтэйгээр өрсөлдөнө гэсэн үг.

-МИАТ төрийн өмчит байснаараа үйл ажиллагаа нь сайжраагүй. Дээр нь төр өөрийн мэдлийн компанидаа ийм эрх олгочихоор монополь эрхтэй, хөгждөггүй байгууллага болох юм биш үү?

-Өнгөрсөн хугацаанд төрийн нэрээр төрийн өмчид байгаа компанийн хөрөнгө, мөнгийг шамшигдуулж байсан нь хуулийнхны шалгалтаар ил боллоо. Цаашид ямар байх нь удирдлагаас шалтгаалах биз дээ. Өмнөх хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж бай.гаад одоогийн удирдлагууд дүгнэлт хийх байх. Зөв  хүнээр удирдуулбал, үйл ажиллагаа нь муу хэвээр байхгүй.

-Үндэсний агаарын тээвэрлэгч статустай компани   Улаанбаатар-Сөүл, Бээжин-Улаанбаатар чиглэлд өрсөлдөгчгүйгээр нислэг хийнэ гэсэн. Ингэснээрээ төрийн өмчит компаниар далайлгаж хувийн хэвшлийнхнийг шахаж байгаа биш үү?

-Дотоодод чөлөөт өрсөлдөөн байлгүй яах вэ, Харин гадаадад 200-300 онгоц гэхээр компаниудтай МИАТ өрсөлдөх болчихоод байгаа. Ийм өрсөлдөөнд оруулахын тулд төр дэмжих ёстой. "Корөйн Эйр"-ийн компани Сөүлээс Улаанбаатар руу нислэг хийж байхад бид хариуд нь Сөүл рүү нислэг хийхээр хэлэлцэх ёстой. Эхний ээлжинд нэг компаниа өрсөлдөөнд оруулаад хөл дээр нь зогсоосны дараа дараагийнхыг нь явуулахгүй бол зорчигч багатай . улсын хувьд хөрөнгө үргүй үрэгдэх болно.                    

-А.Гансүх сайдын ярьснаар МИАТ-ийн үргүй зардал багагүй юм билээ. Төр дэмжиж тусгай эрх олгож байгаа учраас үргүй» зардлаа бууруулж үйлчилгээгээ сайжруул гэсэн шаардлагыг тавьж байгаа юу?

-Салбар хариуцсан яамнаас бодлого явуулаад эхэлчихсэн юм билээ. 29 хүн маш өндөр цалин авдаг байсныг нь цэгцэлсэн. Сумладаг хоёр машинаа хувийн компанид өгчихөөд буцаагаад өндөр үнээр ашигладаг байсныг нь болиулсан гэх мэт арга хэмжээ авч байгаа. Ингэснээрээ нэлээн хэдэн тэрбум төгрөг хэмнэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн.

-МИАТ өнгөрсөн хугацаанд улстөрчдийн саалийн үнээ байж ирсэн. Олонхи болсон нам хүнээ томилдог. Цаашид энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна уу. 49 хувийг нь хувьчилсан бол улс төрийн томилгоо хийхэд хяналттай байх байсан болов уу?

-Ажлын хэсгийг ахалж байхдаа МИАТ-т үндэсний агаарын тээвэрлэгч статус олгож 49-өөс дээшгүй хувийг Монгол Улсын иргэн, үндэс-ний аж ахуйн нэгжүүдэд хувьчлах нь зөв гэж дүгнэсэн. Ингэснээрээ МИАТ-т хяналт тогтож, одоогийнхоосоо өөр байдалд орно гэж найдаж байсан.. МИАТ-ийг хувьчилж чадамжтай, үнэлэмжтэй болгохыг хамт олон нь ч хүсч байгаа юм билээ. Мөн хувьчлалд оролцож хувь хүртэнэ гэсэн хүлээлт байсан'. Иргэдийн олонхи нь МИАТ-т үндэс-ний компаниуд хувь эзэмших ёстой гэсэн саналтай байсан. Гэвч шийдвэр гаргах нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх учраас МИАТ-ийг хувьчлалыг хэрэггүй гэж үзсэн. Гэхдээ цөөнгүй гишүүд хувьчлалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. МИАТ-т гарч байгаа хэл ам нэг тийш болсны дараа хувьчлал ярья гэж санал өгсөн байх.

-Агаарын тээврййн салбар дахь хувийн компаниудын хөгжлийг харахад МИАТ чамламаар байдаг. МИАТ төрийн өмчийнх байснаараа хөгжихгүй байгаа юм биш үү?

-Монгол Улс 1990 онд өмчийн олон хэлбэртэй нийгмийг сонгочихсон. Хувийн компаниуд чадалтай, иргэд өмчтэй байх нийгмийг бүрдүүлсэн. МИАТ-ийг хувьчлах асуудал ч агуулгаараа үүнд бүрэн нийцэж байсан. Бүх зүйл төрд байгаад хэзээ ч үр дүнд хүрдэггүй гэдгийг МИАТ нотолсон. Бид Куб, Хойд Солонгос шиг болох гээгүй л бол: бусад улс ямар байна тэр жишгээр л явах ёстой.

-УИХ-ын гишүүдийн зарим МИАТ-nйг хувьчлах цаг болоогүй байна гэж байсан. Харин ч хэдэн жилийн өмнө хувьчилчихсан бол энэ компани олон улсад өрсөлдөхүйц болтлоо хөгжсөн байх байлаа гэж бодогддог уу?

-Ядаж таван жилийн өмнө хувьчилсан бол энэ компани шал өөр байх байсан. Идэж, уусан нөхдүүдэд хариуцлага тооцчихсон байх байсан болов уу. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд чадалтай компани, чадвартай, туршлагатай залуу олон болсон. МИАТ шиг компанийн менежментийг Хэний ч тусламжгүйгээр хийгээд явчих чадвартай.залуус бий, Нисгэгчийн инженер техникийн ажилтан, менежмент, хөрөнгө гаргах компаниудын хувьд боломж бүрдээд удаж байна, Ийм нөхцөл бүрдчихээд байхад МИАТ-ийн хувьчлал оройтож байгаа.

-МИАТ-ийг үнэгүйдүүлж байгаад хувьчлах бодлоготой байсан гэж гишүүд хардаж байгаа. Төрийн өмчийн, төрөөс томилогдсон албан тушаалтнуудудирдаж байгаа байгууллагад хувийнхэвшлийнхэн нөлөөлсөн гэж хардах нь хэр зөв бол?

-МИАТ-т дарга, цэргээр ажиллаж байсан нөхдүүд л мөнгө угаасан, шамшигдуулсан. Төр хяналтаа муу тавьж байснаас цаг хугацаа алдсан. Түүнээс ажлаа мөрөөрөө хийж байгаа компаниудыг хардах  нь зохимжгүй л дээ. Хувийн хэвшлийнхэн МИАТ-ийг үнэгүйдүүлэх боломжгүй.

-Хаврын чуулганаар МИАТ-ийн хувьчлалыг тусад нь хэлэлцэнэ. Тэр үед энэ бодлогын баримттай зөрчилдөхгүй юү?

-Бодлогын бичиг баримтад МИАТ-ийг өөд нь татах тухай орсноос хувьчилна, хувьчлахгүй гэсэн үг байхгүй. Тиймээс зөрчилдөөд байх зүйлгүй.

-Шинэ нисэх онгоцны буудлыг концессын гэрээгээр ашиглуулах талаар бодлогын баримтад орсон уу?

-Шинэ нисэх онгоцны буудал улсын өмч байна. Харин түүнийг дагасан агуулах, ложистикийн төв зэргийг хувийн хэвшлийнхэн өөрийнхөө хөрөнгөөр бариад улсад өгч болно. Эсвэл өөрсдөө эзэмшиж болно гэсэн заалтыг оруулсан. Мөн нисэхийн аюулгүй байдалд холбоогүй нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлийнхэн эрхэлж болно.

-Нисэх онгоцны буудлыг дагуулж чөлөөт бүс хөгжүүлнэ гэснийг гишүүд багагүй шүүмжилж байсан. Тэнд чөлөөт бүс хөгжих боломж бий юү?

-Алтанбулаг, Замын-Үүд, Чойрт чөлөөт бүс байгуулах гэж оролдсон ч амжилтгүй байгаа нь үнэн. Харин нисэхийн зангилаа буудлаа дагасан чөлөөт бүс хөгжүүлэх бүрэн боломжтой. Татваргүй барааны дэлгүүр, амралтын цогцолбор зэргийг барьж мөнгөний урсгалыг татаж болно гэдэг утгаараа чөлөөт бүстэй болъё гэсэн.