С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд
2012.12.22

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль амьдралаас урган гарсан хууль юм

Монгол Улсын хувьд 1990-1995 он төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэн, социалист коммунист тогтолцооноос ардчилсан, хүний эрхийн тогтолцоонд шилжсэн шилжилтийн үе байлаа. Нийгмийн тогтолцоо ийн үндсээрээ өөрчлөгдсөнөөр тухайн үед маш олон үйлдвэр, аж ахуй, албан байгууллагууд татан буугдсан, 300 –н мянгаад хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэсэн судалгаа байдаг.
2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлж 2013 оны наймдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа бүрдүүлэн шимтгэлээ төлөх бололцоог олгоно.
 Тэднийг төр ажлын байраар хангаж чадаагүйн зэрэгцээ ажилласан жилийнх нь Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй баримтууд ч бий.  Энэ нь эргээд тухайн иргэн үндсэндээ ирээдүйд учрах эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжгүй болгосон тул төр зохицуулалт хийх ёстой гэж үзээд бид энэ хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан. 
Хуульд зааснаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд хамрагдах юм. Ингэснээр тухайн оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй болон Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жишиг болгож Нийгмийн даатгалын шимтгэлээ 10 хувиар тооцон нөхөн төлж тэтгэврээ тогтоолгох бололцоотой болно.  Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгоно гэдэг маш том боломж шүү дээ, иргэдийн хувьд. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын хуулиар Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг хориглочихсон байдаг юм.