Аз жаргалаа бодитоор мэдэрье гэвэл сардаа 13 мянган ам.долларын орлоготой байх хэрэгтэй
Түүнчлэн «мөнгө аз жаргалын баталгаа биш гэж ярилцах нь ч буй. Гэхдээ л мөнгө бол дэндүү амттай. Мөнгөнд дургүй хүн гэж нэгээхэн ч үгүй.
2012.12.06

Аз жаргалаа бодитоор мэдэрье гэвэл сардаа 13 мянган ам.долларын орлоготой байх хэрэгтэй

Социологчид "Аз жаргалтай амьдрахын тулд танд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ" гэсэн судалгааг явуулжээ. Харин хариу нь тун сонирхолтой гарсан гэнэ. Аз жаргал амтагдах жилийн бодит орлогын хэмжээ улс орнуудын хувьд дэндүү их гэмээр хол зөрүүтэй гарчээ. Тухайлбал, энэ тоо Германд жилийн 86 мянга байгаа бол Дубайд 276 мянган ам.доллар байсан гэнэ.

Баян хүн ч бас уйлдаг гэх нь бий. Манайхан үүнийг баян хүнийг балаг тойрдоггүй гэж хэлдэг.

Манай гаригийн оршин суугчдын 85 хувь нь орлогын тодорхой түвшинтэй байх нь аз жаргалтай амьдрах арга боломж хэмээн үздэгийг социологчид тогтоожээ.

Орлогын тодорхой түвшин гэнэ үү. Энэ нь хэдий, хэр байна гэсэн үг вэ. Орлогын түвшин гэдгийг их харьцангуй ойлголт гэж байна. Тухайн хүний амьдарч буй улс орон өөрөө нийгмийн аль анги давхаргад багтдаг гэхчлэн олон хүчин зүйлээс шалтгаална.      

Хоёр жилийн өмнө Нобелийн шагналт эдийн засагч Даниэл Канеманаар ахлуулсан Принстоны, их сургуулийн судалгааны багийнхан 450 мянган америкаас авсан судалгаагаар тэдний жилийн бодит орлого 75 мянган ам.доллараас доошгүй байвал аз жаргалтай амьдарна гэж үздэгээ илэрхийлжээ. Тэгэхээр жилийн орлого нь энэ хэмжээнээс бага америкчууд өөрсдйигөө аз жаргалгүй хэмээн төсөөлдөг гэсэн үг үү. Үгүй ээ, тийм биш ажээ. Ид шидийн, гэмээр энэ 75 мянгын орлого үнэн хэрэгтээ амьдралын сэтгэл ханамжииг нэмэгдүүлж чаддаггүй гэдгийг судалгааны багийнхан нотолжээ. Харин ч эсрэгээрээ өндөр цалин хөлс нь асуудал нэмж, сэтгэл санааг тайван бус болгодог гэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр   орлогыг дагаж   хариуцлага, ачаалал хамтдаа ирдэг. 

Өөрийгөө аз жаргалтай хэмээн мэдрэхийн тулд жилд хэдий хэрийн орлоготой байх хэрэгтэй вэ

Өдөр хоногууд өнгөрч, амьдрал урсдагаараа урсч, байгаад сэтгэл хангалуун аз жаргалтай явдаг нэг хэсэг байдаг, Харин энэ хүмүүсийн цалин орлого 75 мянгаас даваад ирэхээр тэд ажил хэрэг маань бүхэлдээ сайн явж байна гэсэн мэдрэмж төрдөг ч энэ нь тэдэнд аз, жаргал авчирдаг гэсэн үг хараахан биш аж. 
Дэлхийн 13 улс оронд явуулсан дээрхи судлагаагаар аз жаргалтай амьдрахад шаардлагатай, орлогын зөрүү үлэмж их байсан бөгөөд. нефтийн баян орд бүхий дубайчууд жилийн 276 мянган ам.доллар гэсэн хүсэмжлэлээрээ тэргүүлж байгаа бол Азийн хөгжсөн орнуудын нэг Сингапур 228 мянган ам.доллараар удаалсан байна. Харин Хонконгийн иргэдэд 198 мянга хангалттай гэнэ. Харин хэдэн зууны уламжлалт тансаг хэрэглээ, эрх ямбыг эрхэмлэдэг европчуудын хариулт тун санаанд оромгүй даруухан байсан гэнэ. Хөгшин европынхон сүүлийн жилүүүдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй хямд төсөр автомашин хэрэглэх болсон нь, аз жаргалын орлогын эрэлт хэрэгцээгээр ард давхихад нөлөөлсөн гэжээ. Тухайлбал Европын хамгийн өндөр хөгжилтэй орны нэг гэгддэг германчууд жилд 86 мянган ам.долларын орлоготой байхад аз жаргалын, мөрөөдлөө биелүүлэхэд хүрэлцэнэ. Түүнчлэн францчуудад 114 мянга британчуудад 133 мянган ам.доллар хангалттай. Өөр нэг сонин хандлага гэвэл бодит орлого багатай, бидний ярьдгаар цалингаас цалингийн хооронд амьдардаг украйн болон түүнтэй ойролцоо орлоготой орнуудын ард иргэд бүр ч ихийг хүсэмжилдэг ажээ. Тухайлбал, бразилчууд 144 мянга, мексикүүд бүр ч их 185 мянган ам.доллартай байвал аз жаргалыг мэдрэх бололтой юм.

Дэлхий нийтийн дунджаар бол сардаа наанадаж 13 мянга, жилдээ 161 мянган ам.долларын бодит орлоготой бол өөрийгөө аз жаргалтай нэгэнд тооцох гэнэ. Харин хэчнээн доллартай бол өөрийгөө баян хүнд тооцох вэ гэсэн асуултад манай гаригийнхан дунджаар 1,8 сая ам.доллар хэмээн хариулжээ. Мөнөөх   Сингапур, Дубай   болон Хонконгийн, оршин суугчдын хувьд арай өөр, тэд 2.4-2.9 сая доллар хэмээн хариулжээ. Ингэхээр томчуудын хүсэмжлэл ч бас  том байдаг нь анзаарагдаж байгаа биз. Америкчууд харин, эсрэгээрээ  их даруухан  ард түмэн юм шиг байна. Тэд нэг сая ам.доллартай байхад л  өөрсдийгөө баян хэмээн тооцох гэнэ.