Х.Амгаланбаатар: Бид цалин нэм гэж шахахгүй байгаа
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2012.10.21

Х.Амгаланбаатар: Бид цалин нэм гэж шахахгүй байгаа

УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийн талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Танайхан үүнд ямар санал оруулж байгаа вэ?

-Ер нь аливаа улсын төсөв гэдэг нь ард ир­гэдийн аж амьдралыг сайжруулахад шууд чиг­лэгдэх ёстой. Улс орны хөгжлийг нэг, хоёр шатаар ахиулахад зориулагдана. Төсвийн орлого тухайн жилд хэдий хэмжээгээр хуримтлагдах нь вэ гэд­гээс хамааран зөв зохистой зарцуулах хэрэгтэй. Энэ нь тухайн жилийн төс­вийн зорилго, зорилт байдаг. МҮЭХ нь ажил, хөдөлмөр идэвхитэй хийж байгаа хүмүүсийг төлөөл­дөг. Энэ утгаар манай байгууллагын зүгээс ул­сын төсөвт ажиллагс­дын эрхийг хамгаалах чиглэ­лээр тодорхой санал өгөх, тусгуулах эрхтэй.

Өмнөх жилүүдийн төсөвт гурван талт хэлэлцүүлгээр бидний зүгээс санал оруулж бай­сан. Мэдээж өгч байгаа санал 100 хувь төсөвт тус­на гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр 30-40 хувь нь хэрэгждэг. Харин энэ жи­лийн төсөв өмнөх жилүү­дийнхээс арай онцлог байх ёстой. Яагаад гэвэл шинэ Засгийн газрын мө­рийн хөтөлбөр, үйл ажил­лагааны чиглэл цоо шинэ. Тиймээс өмнөх Засгийн газрын ажлыг хэрэгжүү­лэх боломжийг бий бол­гоход ирэх оны төсөв өндөр ач холбогдолтой гэж бидний зүгээс үзэж байна. Аливаа зүйлийн эх нь зөв тунгалаг байвал ирэх дөр­вөн жилд эдийн засгийн хөгжил тодорхойлогдоно. Тэгэлгүй төсвийг үр дүн­гүй зүйлд зарцуулбал да­раагийн жилүүдийн төсөв буруу тийшээ л явна. Үүнийг засаж залруулахад хүнд байх болно. Ийм уч­раас ирэх жилийн төсөвт бодитой хандах хэрэгтэй.

-Ирэх оны төсвийг ач холбогдолтой, бодитой, алдаагүй байлгахын тулд юу хийх ёстой вэ?

-Орлогын эх үүсвэ­рийг зөв тодор­хойлох, төсвийн мөнгийг зохис­той, үр ашигтай зар­цуулах хэрэгтэй. МҮЭХ ирэх оны төсөвт санал хүргүүлсэн. Эдийн зас­гийн дэд бүтэц, уул уурхай хөгжиж байгаа энэ үед шинээр ажлын байр бий болгохоор төсвийн хөрөнгө түлхүү тусгах ёстой. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Энэ нь бодитоор бий болвол чамлахааргүй тоо. Шинэ ажлын байрыг аль салбарт зонхилох вэ гэдгийг төсөвт тусгахдаа уялдуулж төлөв­лөх хэрэгтэй юм. Тухайл­бал, уул уурхайн салбарт ажиллагсдын тоог нэмэ­хэд хэдэн төгрөг зарцуу­лах вэ гэхчлэн тусгах нь зүйтэй.

-Төрийн албан хаагч­дийн цалинг нэмэхээр түү­нийг дагаад бараа бүтээг­дэхүүний үнэ болон инфляц өсдөг. Тиймээс ялгавартай бодлого байж болохгүй гэж үздэг. Мөн цалин нэмэхээр төсөвт хүнд ачаа болоод байна гэх нь ч бий?

-Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөл­мө­рийн үнэлэмжийг авч үзэх хэрэгтэй. Энэ нь улсын төсөвт томоохон байр, суурийг эзэлдэг. Төрийн албан хаагчдыг ад үзэхээ зогсоох ёстой. Тэд­ний цалинг нэмэхээр ул­сын төсөв алдагдалд ордог, улс орны эдийн засаг сө­хөр­дөг, үнэ болон инфляц өсдөг гэдэг буруу ойлгол­тыг болих цаг болсон. Төр нь төр шиг ажиллахын тулд төрийн албан хаагч­дын цалин хөлс, нийг­мийн хамгаал­лыг онцгой анхаарах нь зүйн хэрэг.

Төр нь төр шиг ажиллахын тулд төрийн албан хаагч­дын цалин хөлс, нийг­мийн хамгаал­лыг онцгой анхаарах нь зүйн хэрэг.

Гэхдээ үр дүнгүй ажлын байр бий болго гэж хэлж байгаа юм биш. Төрийн албаны бүтцийг зөв, оновч­той зохион байгуул­сан л бол төсөв дээрх асуудалд чиглэх хэрэгтэй. Улсын төсвийн хэлэл­цүүл­гийн үед эрүүл мэнд, боловс­рол, соёл урлагийн сал­барын ажилтнууд нэ­лээд бухимдалтай байна. Өмнө нь гаргасан цалин хөлс, нийгмийн хамгаал­лын чиглэлээр гаргасан тог­тоол шийдвэрээ хүчин­гүй болгохоор ажиллаж байна гэсэн хардлага байна.

-Тэгвэл энэ оны эхээр Засгийн газраас гаргасан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл урамшуулал ол­гох тухай 150 дугаар тог­тоолыг хүчингүй болгох гэж байгаа гэсэн үг үү?

­-Тухайн үед эрүүл мэн­дийн ажилтнуудын цалин хөлсний асуудал шийдэгдэх боломжтой боллоо гэж баярласан. Тэдний тэмцлийн үр дүнд ширээний хоёр талд сууж 150 дугаар тогтоолыг ба­талж байсан. Энэ тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой. Үүнтэй холбоотой нэмэлт зардал улсын төсвөөс огт гараагүй. Гэтэл одоо ул­сын төсөв хэлэлцэх үеэр дээрх тогтоолыг хүчингүй болгоно. Ирэх жилийн төсөвт энэ тогтоолыг хэ­рэг­жүүлэхээр тусгавал төсөв алдагдалд орно гэсэн шалтгааныг гаргаж байгаа нь харамсалтай. Үүнийг эрүүл мэндийн салбарын­хан эсэргүүцэж байгаа. Ер нь төрийн бодлого нь зал­гамж чанартай, өмнө нь хийж байсан ажлыг үр­гэлжлүүлэн гүйцэтгэж, сайжруулах ёстой.

Уг нь 150 дугаар тогтоолыг хэ­рэг­жүүлбэл төсвийг хүнд­рүүлэхгүй. Учир нь хэн ур чадвартай, ачаалалтай ажиллаж байгаа нь үр дүнгийн нэмэгдэл, урам­шуулал цалин авах юм.

Энэ нь үндсэн цалинтай огт хамаагүй зүйл. Харин ч цалин хөлсийг хавтгай­руулан нэмэхээс зайлс­хий­сэн зөв шийдвэр байсан. Энэ гарцыг олон жил ярилцаж гаргасан ч одоо яагаад ач холбог­долгүй болчихов. Үүнийг бид маш их гайхаж байгаа. Боловсролын сал­барт ч мөн адил бэрхшээл тул­гарч байна. Энэ сал­барт олон жил ажиллан тэт­гэвэрт гарч байгаа хү­мүүст олгодог тэтгэмжийг өгөх­гүй байх тухай ярьж байна.

Эдгээр салбарт өмнө нь тогтсон урамшуу­лал олгодог журмыг ирэх оны төсөвт суулгахгүй хүчингүй болгоно гэж бай­гаад тэд дургүйцлээ илэрхийлж байгаа. Яагаад гэвэл сонгуулийн өмнө гаргасан уг тогтоол нь тухайн салбарт ажил­лагс­дыг хошгируулсан гэж ойлгож байна. Улстөрч­дийн хувьд төрийн албан хаагчдын цалин сонгуу­лийн өмнө бага санагдаад, харин дараа нь өндөр болж харагдаад байна уу гэж ойлгож байгаа. Тухайн үед шийдвэр гаргахдаа хавт­гайруулан нэмсэн цалин үнийн өсөлт дагуулдаг бол энэ нь маш зөв шийдвэр байна гэж бүгд хүлээн зөвшөөрч байсан. Ингээд журмаар зохицуулан, тог­тоол гаргах хэрэгтэй гэж үзсэн ч төсөв аль хэдийнэ батлагдсан учраас ирэх оны эхнээс хэрэгжүүлэ­хээр болсон юм.

-Төрийн албан хааг­чийн цалин нэмсэн бол түүнийг дагаад хувийн хэвшлийнхний цалин өсөх ёстой гэдэг. Гэтэл бизнес эрхлэгчдэд энэ нь ачаа болж, бараа бүтээг­дэ­хүү­ний үнийг өсгөхөөс арга­гүйд хүрдэг. Тэгвэл тө­рийн зохион байгуулалт муу, харилцаа холбоогүй ажиллаж байгаатай хол­бон ойлгож болох уу?

-Төсвөөр төрийн болон төсөвт байгууллагын ажил­лагс­дын цалин, хөлс­ний асуудлыг ярьдаг. Тий­мээс хувийн хэвш­лийнх­нийг татвар бодло­гоор яаж дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн хө­рөн­гөөр үйл ажиллагааг нь хэрхэн оновчтой болгох зардлыг улсын төсөвт суулгаж болно. Засгийн газар ажил олгогчынхоо хувьд төрийн болон төс­вийн байгууллагын ажил­лагсдын цалин, нийгмийн хамгааллыг төсөвт суулга­даг. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Тухайлбал, ху­вийн хэвшлийнхнийг НӨАТ-аас чөлөөлөхөд түүнд зарцуулж байсан мөнгийг ажилчдынхаа унаа, хоолонд зориулах хэрэгтэй.

Харин жижиг, дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийнхний татварын бодлогоор яаж дэмжих нь вэ гэдэг заалтыг улсын төсвөөс олж харах хэ­рэг­тэй. Тэр дэмжлэг нь ху­вийн байгууллагууд ажилч­­дынхаа цалин хөлс, нийгмийн халамжийг сайж­­руулахад дэм болох ёстой юм. Тухайлбал, ху­вийн хэвшлийнхнийг НӨАТ-аас чөлөөлөхөд түүнд зарцуулж байсан мөнгийг ажилчдынхаа унаа, хоолонд зориулах хэрэгтэй. МҮЭХ-ноос аж­лын байранд улсын төс­вийн хөрөнгийг түлхүү зарцуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах санал оруулж байгаа. Энэ нь шинэ Зас­гийн газрын бодлоготой уялдаж байгаа.

-Улсын төсөв үрэлгэн байсныг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Учир нь ЖДҮ-ийн санхүүжилт хийж чадалгүй дуусч бай­на. Магадгүй орлого бүр­дүү­лэлт байгаагүй гэх байх. Гэхдээ төсвийн ор­логыг зохистойгоор зар­цуулж чадаагүй юм болов уу?

-Төсвийн үрэлгэн байд­­лыг арилгана гэдэг зорилтыг үе үеийн Зас­гийн газар тавьж байсан. Харин яг төсөв боловс­руулаад хэрэгжүүлэх үедээ дандаа зөрчдөг юм. Төсвийн үрэлгэн байдлыг арилгахыг бид дэмжиж ажиллана. Төсөв нь эдийн засгийг хөгжүүлэх, хүмүү­сийг ажил, орлоготой, амьдралтай байлгахад чиг­лэдэг. Тиймээс бидний зүгээс тавьж байгаа санал нь үүнд л чиглэж байна. Мөн төсөв бүрдүүлж бай­гаа хүмүүс нь хөдөлмөр эрхлэгчид.

Төсөв зөвхөн гадны хөрөнгө оруулал­таар бүрдэггүй шүү дээ. Тиймээс иргэдийн амьд­рал ахуйг сайжруулахын тулд улсын төсөв чиглэх ёстой. Уул уурхай, барилга болон бусад салбар нь хөгжиж байж иргэдэд бо­дитоор мэдрэгдэх юм. МҮЭХ-ноос өмнө нь тавьж байсан саналуудаас арай өөр өнцгөөс хандаж байна. Бид ажиллагсдын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэх ёстой гэж шахахгүй байгаа. Учир нь ирэх оны төсвийн орлого хүнд байгааг мэдэж байна.

-Дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулан цахим хэлбэрээр мэдээл­лийг авч байхаар ТЕГ-аас зохион байгуулалт хийж байна. Энэ нь улсын тө­сөвт эерэг нөлөө үзүүлж чадах болов уу?

-Олон улсын хэм­жээнд хэрэглэдэг маш зөв ажил. Энэ бол маш эрүүл, зөв гарц. Мэдээж дотоод аудит хөгжин, төрийн аудит­тайгаа уялдаж ажил­лах нь илүү үр дүнд хүрнэ. Яагаад гэвэл цаасаар авч, биеэр уулзаж шалгах нь харилцааны асуудал үүс­дэг. Тиймээс хүмүүсийн хоорондын харилцаанаас хамаарсан зөрчил дутаг­дал гарахыг үгүйсгэхгүй. Ер нь асуудлыг хэт хүнд­рүүлэн, сүр далайлган шийд­вэрлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ аж­лыг зохион байгуулснаар улсын төсвийн зарцуулал­тад сайн нөлөө үзүүлэх боломжтой. Харин аудит өдөр тутмын хяналтыг тавьж байх хэрэгтэй.

-Макро эдийн засгийн “Т21” загварыг манайд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь төсөвт хэрхэн нөлөөлөх бол?

-Энэ загварыг хэрэг­жүүлс­нээр иргэдийн тө­рөөс хүсдэг, хүлээдэг үйл­чилгээ юм. Байгууллага бүр нэг цэгийн үйлчилгээг бий болгосон байна. Уг нь тус тусдаа байснаас нэг дор байх нь чухал. Яагаад гэвэл 10 айл тус бүрдээ бассейнтай байснаас дун­даа нэг байвал үргүй зар­дал багасна. Үүнтэй яг адил. Энэ ажил байгуул­лагуудын ажлын уялдуул­на гэдэг нь маш зөв. Үүнийг хэрэгжүүлснээр зардлыг хэмнэнэ, төсвийн алдагдлыг бууруулна, иргэдийн хүлээдэг түргэн шуурхай үйлчилгээг бий болгоно.

-Энэ төсвийн тогтвор­той байдлын хуультай уялдаж чадах болов уу?

-Энэ чинь тогтвортой байдлыг хангах гэж хийж байгаа ажил учраас харин ч уялдана. Тогтворгүй бай­на гэдэг нь үргүй зардал өсч байгаа хэрэг. Тиймээс маш зөв алхам гэж бодож байна.

Төсвийн үрэлгэн байдлыг арилгана гэдэг зорилтыг үе үеийн Засгийн газар тавьж байсан. Харин яг төсөв боловсруулаад хэрэгжүүлэх үедээ дандаа зөрчдөг юм.