Ерөнхийлөгчийн сонгуудийн дүнг гараар тоолж нягтална
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилжээ. Энэ төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан Р.Бурмаа гишүүнээс дараахь асуултад хариу авав.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Ерөнхийдөө бол сонгуулийн зохион байгуулалттай холбоотой өөрчлөлтүүд хийнэ. Энэ хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ болон Орон нутгийн сонгуульд хэрэглэсэн автомат тоног төхөөрөмж ашиглах заалтуудыг оруулж өгч байгаа юм. Мөн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой нарийвчилсан заалтууд орсон.
-Зарчмын шинжтэй өөрчлөлтүүдээс та нэрлээч?
-Тийм өөрчлөлт олон бий. Тухайлбал, өмнө нь сонгуулийн хэсгийн хороод сонгуулийн дүнг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн заапт байсан. Үүнийг өөрчилж, хэсгийн хороод дүнг нэгггэнэ гэж зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүнг автоматжуулсан тоног төхөөрөмжөөр гаргаж байгаа учраас түүнийг нэгтгэнэ гэсэн үг.
Мөн гар аргаар сонгуулийн дүнг нягтлах заалтууд орсон. Автоматжуулсан тоног төхөөрөмжөөр сонгууль явуулсан ч хоёр хэсгийн дүнг rap аргаар тоолж нягтлах ажлыг орон нутгийн сонгуулиар хийсэн шүү дээ. Тэр зарчмыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулж байгаа юм.
-Сонгогчдыг санал өгөх боломжоор хэрхэн хангах вэ. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн үеэр сонгууль зохион байгуулж буй хүмүүс нь саналаа өгч чадахгүй байдалд хүрсэн шүү дээ?
-Үүнийг зөөврийн санал авах хайрцгаар зохицуулна. Урд өдөр нь хийгдэх юм л даа. Өөрийн үндсэн хаягаас өөр газар буюу сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байпаа хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, цагдаа нар саяхан болсон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхөд бэрхшээлтэй байсан.
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд санал хураалт болохын урд өдөр урьдчилсан байдлаар саналыг нь авахаар зохицуулсан. Мөн цэргүүдийн саналыг урьдчилж авахаар төсөлд тусгасан. Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг авах ажиллагааг ч зохион байгуулна. Тэдгээр иргэний саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо руу явуулж, хороо олон нийтийн өмнө санал тоолох төхөөрөмжөөр уншуулж дүнг нь нэгтгэхээр хуулийн төсөлд тусгалаа.