Япон улс Либераль-ардчилсан намд дахин итгэл хүлээлгэнэ
Японы сөрөг Либерал-ардчилсан намын тэргүүн Shinzo Abe сонгуулийн сурталчилгаанд үг хэлж байгаа нь
2012.12.07

Япон улс Либераль-ардчилсан намд дахин итгэл хүлээлгэнэ

12-р сарын 16-нд Японы сөрөг Либерал-ардчилсан нам бүх нийтийн сонгуулийн дүнгээр парламентын доод танхимын суудлын тэн хагасыг эзлэх эсэх нь тодорхой болох юм. 

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзэхэд санал асуулгын үр дүнгээс сөрөг намыг ялалт байгуулахыг зөгнөөд байгаа ажээ.

Либерал-ардчилсан нам өнгөрсөн зууны дундуураас засгийн эрхэнд байж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулсан боловч 2009 оны сонгуульд ялагдсан билээ. Эдүгээ сонгогчид улс орноо Либерал-ардчилсан намд ахин даалгах гэж байна.

Учир нь тэд сонгуулийн өмнө өгсөн амлалтаа юуны түрүүнд нийгмийн хүрээнд биелүүлээгүй эрх баригч Ардчилсан намд сэтгэл дундуур байна. Санал асуулгын үр дүнгээс харахад Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэг Японы шинэ ерөнхий сайдаар сонгох юм.