Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол
Одоогоос дөрвөн жилийн өмнө анхны өнгөт арьст хүн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Саяхан тэрээр дахин АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ. Барак Обамагийн хувьд Ерөнхийлөгч болсноосоо хойш олон зүйлийн анхдагч болсон.
2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Обама 2009 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж, албан ёсоор Еренхийлөгчийн ажлаа хүлээн авчээ. Цагаан ордонд ерөнхий шүүгч Жон Робертсийн өмнө баруун гараа өргөн тангараг өргөхдөө тэрээр Авраам Линкольны Библийн судар дээр гараа тавьж байсан юм. Линкольн 1861 онд тангараг өргөсөн энэхүү Библийн судрыг тэр цагаас хойш ганц удаа тангараг өргөх ёслолд ашиглаж байгаагүй бөгөөд тэрээр "анхдагч" нь болсон юм.
Ерөнхийлөгч нар албан тушаалаа хүлээн авахдаа Библийн судраар уламжлал ёсоор тангараг өргөдөг юм. Гэвч энэ нь Үндсэн хуульд заагдаагүй байдаг, гэхдээ ийм уламжлал тогтсон гэж болно. АНУ-ын Үндсэн хуулийг сахиж мөрдөхөөр 1789 онд Ж.Вашингтон тангараглаж байсан Библийн судрыг тангараг өргөх үеэр хэд хэдэн Ерөнхийлөгч, тухайлбал Уоррен Гардинг, Дуайт Эйзенхаур, Жимм Картер, эцэг Жорж Буш нар хэрэглэж байя Харин Жорж Буш гэр бүлийн Библи судраа хоёр удаа тангараг өргөсөн юм.
Зүүн талд зогсох Барак Обама Библь судар дээр гараа тавин тангараг өргөж байна. Энэхүү судар нь Авраам Линкольны хэрэглэж байсан түүхт судар билээ.
Обама дахин Авраам Линкольны судар дээр "rap тавиж буй нь түүнд үзүүлэх хүндэтгэл хэмээн тэрээр анхны тангарагийн ёслол дээр хэлж байсан билээ.
Барак Обама хар арьстан хамгийн "анхны" Ерөнхийлөгчөөс гадна хамгийн олон санал авсан анхны нэр дэвшигчээр АНУ-ын түүхэнд бичигджээ. Тэрээр анх сонгогдохдоо ( 365 санал авч байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч төлөөлөгчдөө хамгийн ихдээ 270 санал авч байж ялалт байгуулдаг аж. Мөн энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Обамагийн сонгуулийн кампани бараг нэг тэрбум ам.долларын хандив цуглуулсан нь АНУ-ын түүхэнд хамгийн "анхны" хамгийн их хандив цуглуулсан нэр дэвшигч болсон аж.
1861 онд Abraham Lincon энэхүү судрыг ширээнийхээ судар болгон хэрэглэж байжээ. Энэ утгаараа үе үеийн ерөнхийлөгч нарт хамгийн үнэ цэнэтэй номын нэг юм.
Тангараг өргөх ёслолын тухайд сонирхуулахад 1937 оныг хүртэл Ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслол гуравдугаар сарын 4-нд болж байсан байна.1933 онд АНУ-ын Үндсэн хуульд оруулсан 20 дахь нэмэлтээр тангараг өргөх ёслолыг нэгдүгээр сарын 20-нд шилжүүлжээ. Хоёр дахь удаагаа улиран сонгогдсон Франклин Делано Рузвельт 1937 оны энэ өдөр тангараг өргөсөн анхны Ерөнхийлөгч болсон юм.
1965 онд Лондон Жонсоны тангараг өргөх ёслолыг АНУ-ын түүхэнд хамгийн олон хүн үзэж, үүнд 1,2 сая хүн ирсэн гэдэг.
1961 онд Жон Кеннедийн апбан тушаалдаа орохдоо хэлсэн үгийг нэг саяас цөөнгүй хүн сонсжээ. 2001, 2005 онд Ерөнхийлөгч Жорж Бушийн тангараг өргөхийг ойролцоогоор тус бүр 500 мянган хүн ажигласан байна. Жон Кеннедийг алагдсаны дараа Ерөнхийлөгчийн албан тушаалд орсон дэд Ерөнхийлөгч Линдон Жонсон Ерөнхийлөгчийн нисэх онгоцонд явж байхдаа тангараг өргөж байжээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Эндрю Жексон баярлаж хөөрсөн хүмүүс өөрийнх нь машины цуваа руу дайрч, хаалгаар орох замыг бүрэн хаасан учир, ёслолд олролцогчдын хүлээж байсан байшинд цонхоор нь орсон 1829 оны хэрэг явдлаас хойш АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орж байгаа хүмүүсийг анх хамгаалж, тэдний тангараг өргөх газарт очих замыг цугларсан олноос тусгаарлах болжээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ-д жирийн зүйл болсон гар барих уламжлалыг ч цуцалсан байна.
Тангараг өргөх ёслолоос анхны сурвалжлагыг 1845 онд Сэмюель Морзе утсаар дамжуулжээ. 1857 оноос ёслолын арга хэмжээний тухай тайлан, гэрэл зургийг сонинууд нийтэлж, тангараг өргөх ёслолыг 1897 онд анх удаа хальсанд буулгаж, 1925 онд ёслолыг радиогоор, 1949 онд телевизээр анх удаа нэвтрүүлсэн байна. Билл Клинтоныг албан тушаалдаа орсон 1997 онд цахим хуудас бий болж, ёслолыг онлайнаар дамжуулжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө хэлдэг үг ёслолын арга хэмжээний салшгүй хэсэг бөгөөд үүнийг шинэ засаг захиргааны улс төрийн тунхаглал гэж үздэг.
1953 онд Eisonhower ерөнхийлөгчийн тангаргаа өргөж байна. Тэрээр ёслолын зоог барих уламжлалыг бий болгосон юм.
1789 онд Ж.Вашингтон ердөө 135 үгтэй хамгийн товч, 1841 онд Уильям Гөнри Гаррисон хамгийн урт 8445 үг хэлж, энэ нь бараг хоёр цаг үргэлжилсэн байна. Конгресст тангараг өргөх ёслолын зоог барих уламжлалыг Дуайт Эйзенхуарын үед 1953 онд бий болгожээ. Энэ нь Ерөнхийлөгч, дэд Еренхийлөгч, бүх сенатч, конгрессын бүх гишүүн нэг дор, нэг мөчид цуглардаг цорын ганц арга хэмжээ юм. Гэхдээ тангараг өргөх ёслолын зоогийг тэр бүр онцгой учир холбогдолтойд үзэж байгаагүй ажээ. Жорж Вашингтон 1789 онд тангараг өргөснийхөө дараа ганцаараа зоог барьжээ.