Японы парламент хугацаанаас өмнө сонгууль явуулах тухай хэлэлцэнэ
Японы “Киодо” агентлагын мэдээлснээр тус улсын Ерөнхий сайд Ёшихико Нода Японы парламентын доод танхимыг тараан, хугацаанаас өмнө парламентын сонгуулийг явуулах талаар энэ сарын сүүлээр хэлэлцүүлэх гэж байгаа юм байна.
Цөмийн зэвсэгийг эсэргүүцсэн парламентын гадаах жагсаал 2012.07.29
Эх сурвалжийн мэдээлснээр төлөөлөгчдийн танхимыг энэ сарын 22-нд тарааж, сонгуулийг ирэх сарын 16 эсвэл 22-ны аль нэг өдөр хийх гэнэ.
Сөрөг хүчнийхэн татварыг нэмэгд үүлэх зэрэг гол гол хуулийн төслүүдийг шинэ парламентад дэмжихийг зөвшөөрсний дараа Ёшихико Нода сонгуулийг хугацаанаас өмнөх явуулахаар болжээ.
Харин эрх баригч нам Ерөнхий сайдын шийдвэрийг буруутгасан юм.
Япончуудын дунд явуулсан хамгийн сүүлийн судалгааны дүнгээр Нодагийн Засгийн газрын рейтинг 20 хувиар буурсан байна.
Санал асуулгад оролцогчдын 18 хувь нь Ерөнхий сайдыг албан тушаалд нь үлдээх саналтай байна.
Үлдсэн 30 хувь нь түүнийг огцорч, суудлаа Либерал ардчилсан намын дарга Шинзо Абэд өгөх ёстой гэжээ.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 оны зун болсон парламентын доод танхимын сонгуулиар Ардчилсан нам ялж, Засгийн эрхийг 50 гаруй жил барьсан Либерал ардчилсан нам байр сууриа тэдэнд тавьж өгсөн юм. Гэвч Ардчилсан нам сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй байгаа юм.