Ерөнхийлөгчийн сонгууль яагаад үргэлж Мягмар гаригт болдог вэ?
2012.11.06

Ерөнхийлөгчийн сонгууль яагаад үргэлж Мягмар гаригт болдог вэ?

Америкийн сонгогчид хамгийн боловсорсон нь биш, мөн санал өгөхөөс татгалздаг хүмүүс нь үргэлж завгүй байдаг хэмээн учирладаг. Гэвч бараг бүгд сонгуулийг амралтын өдөрт явуулахыг хүсч, оролдож ирсэн ч бүтэлгүйтсээр иржээ.

Яагаад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль заавал Мягмар гаригт болдог нь ямар учиртай юм бол? 1845 онд арваннэгдүгээр сарын эхний Мягмар гаригийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрөөр сонгож авснаас хойш огт өөрчлөгдөлгүй өнөөг хүрчээ. ХIХ зууны дундуур АНУ тэр чигээрээ хөдөө аж ахуйн орон байсан. Тариачин, малчид хамгийн ойрын санал өгөх байр руу явахын тулд морь малаа барьж, тэргээ хөллөх зэргээр ихээхэн хугацаа алддаг байжээ.

Нэг тийшээ явахын тулд заавал хоёр өдрийн өмнө ярьж төлөвлөх ёстой байдаг байсан гэдэг. Хагас сайн бол ажлын өдөр, бүтэн сайнд ямар нэг аялал, ийш тийшээ явах талаар ярилцдаггүй байж. Лхагва гариг болохоор зах дээр очиж наймаа хийх өдөр байсан аж.

Тиймээс улс орны Ерөнхийлөгчийг сонгох өдрөөр Мягмар гаригаас өөр өдөр үлдээгүй байжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.