Баянзүрхийн сонгогчид дөрвөн мянгаар нэмэгджээ
2012.11.01

Баянзүрхийн сонгогчид дөрвөн мянгаар нэмэгджээ

Энэ сарын 21-нд Орон нутгийн сонгуулийг товлосон билээ. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор Баянзүрх дүүргийн нутагт сонгуулийн 79 хэсгийн хороо байгуулагджээ.

Тус дүүргийн Иргэний бүртгэл мэлээллийн хэлтсээс сонгогчдын нэрсийн жагсаалтьгг нэгтгэн гаргаж өчигдөр дүүргийнхээ Сонгуулийн хорооныхонд гардуулан өглөө.

Баянзүрх дүүрэгт орон нутгийн сонгуульд саналаа өгөх иргэдийн тоо 189403 байгаа аж. Энэ нь УИХ-ын сонгуулийн үеэр гаргасан тооноос 4000 гаруй хүнээр нэмэгдсэн гэсэн үг. Үүнийг иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой өөрчлөлт гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.