2011.11.22

Мембран төхөөрөмжийг Дорноговь аймагт туршина

БНСУ-ын "Синопекс" компанийн үйлдвэрлэсэн SMDT-20 ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Дорноговь аймгийн Өргөн суманд туршиж ажиллуулахаар болжээ. Энэ нь орчин үеийн өндөр технологи бүхий бүрэн автомат, нано технологийн олон давхар мембран болон хэт ягаан туяаны шүүлтүүртэй зөөврийн төхөөрөмж юм. Эрчим хүч өөрөө үүсгэх, байршил, цагийн алинд ч захирагдалгүй хэрэгцээт газар ус нийлүүлэх, усыг ундны усны төвшинд хүртэл цэвэршүүлэх чадалтай аж.

Мөн ган гачиг, газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшгаас үүдэн цахилгааны гачигдалд орсон нутаг дэвсгэр, ундны усны бохирдол ихтэй гэх мэт яаралтай тусламж шаардсан газруудад цэвэр усыг шуурхай хангах зориулалттай гэнэ. SМDТ-20 өдөрт 10 мянган хүний ундны усыг цэвэршүүлэх хүчин чадалтай учир Монголын өргөн уудам нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон анхны зөөврийн соncept бүхий төхөөрөмж, мөн 400С-Т ажилладаг Мembran технологи юм байна.


"Монгол Улсын усны бодлогын нэг гол зорилт бол хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах явдал.

Ялангуяа говь, тал хээрийн бүсэд хүн амын ус хангамж, түүний чанарын асуудал нэлээд хүндрэлтэй байгаа бөгөөд усны нөөц хүрэлцээгүй, ча-нарын хувьд хүн амын ахуйн стандартыг хангадаггүй. Иймд НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс, БОАЖЯ-ны Усны үндэсний хороо хамтран "Монгол Улсад зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг турших" төсөл хэрэгжүүлж байна. Туршилт амжилттай болбол цаашид тухайн бүс нутаг дахь хүн амын ус хангамжийн чанарыг сайжруулах чухал шийдэл болох боломжтой" гэж  БОАЖЯ-ны мэргэжилтэн мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.