Монгол Улс 12 дугаарт жагсчээ
2012.07.16

Монгол Улс 12 дугаарт жагсчээ

Америкийн "The Heri­tage Foundation" хүрээлэн, "The Wall Street Journal"-тай хамтран гаргадаг "Эдийн засгийн эрх чөлөө" индексийн тайланд Монгол Улс дундаж эрх чөлөөт эдийн засагтай орны тоонд багтжээ. Энэ чансааг 10 үзүүлэлтээр, 100 онооны системээр дүгнэдэг. 2010 онд манай улс 60 оноогоор 88 дугаар байр эзэлж, дундаж эрх чөлөөт эдийн засагтай орны тоонд багтаж байсан ч өнгөрсөн онд энэхүү үзүүлэлт буурсан аж. Харин энэ онд шинэ чансаагаар 61,5 оноогоор 81 дүгээр байрт дэвшиж дахин багтжээ. Мөн түүнчлэн Ази, Номхон далайн бүсийн 41 орноос 12 дугаарт жагссан байна. Уг чансааг Хонгконг тэргүүлсэн бол Сингапур, Австрали, Шинэ Зеланд удаалжээ Хонгконг ийнхүү 18 дахь жилдээ эдийн засгийн эрх чөлөөт орон гэдгээ баталж байгаа юм. АНУ жагсаалтын аравдугаарт чөлөөт эдийн засагтай ангилалд орж, өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан бол Ливи, Иран эдийн засгийн дарамттай ангилалд багтжээ. Харин Афганистан, Сомаль, Ирак, Суданд дайны байдалтай байсан тул судалгаанд оруулаагүй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.