С.Баярцогт: Намуудын байр, үйл ажиллагаа, сонгуулийн ч санхүүжилтийг төр гаргах ёстой
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2012.06.05

С.Баярцогт: Намуудын байр, үйл ажиллагаа, сонгуулийн ч санхүүжилтийг төр гаргах ёстой

Д.Жаргалсайхан энэ удаагийн de facto нэвтрүүлэгтээ УИХ-ын гишүүн С.Баярцогтыг урьж ярилцла
-Та МГУ төгссөн, эдийн засгийн анги төгссөн. Намайг төгсдөг жил та очиж байсан юм билээ. Аль байранд амьдарч байсан бэ?

-"Улица Кравчинко" гээд шинэ байранд амьдарч байсан.

-Полит экономийн тэнхимд сурч төгссөн?

-Тийм ээ.

-Тухайн үед сургуулийн захирлаар хэн ажиллаж байсан бэ?

-Манай тэнхмийн эрхлэгчээр Н.А.Цаголов ажиллаж байсан.

-Оросын полит экономийг хоёр хуваасан хүн дээ...

-Манай сургуульд энэ хүний номоор хичээллэдэг байсан. Би таны тухай сонсч байсан. Мундаг онц сурдаг ах байсан гэж ярьдаг байсан.

-Оросын эдийн засгийг энэ хоёр профессор хуваачихсан. Н.А.Цагалов үйлдвэрлэлийн харилцаанд тулгуурлаад, А.М.Румянцев бүх зүйлийг өмч дээр тулгуурласан байдаг. Та олон жил энэ салбарт ажиллалаа. Энэ хоёрын аль нь зөв гэж боддог вэ?

-Эхний хоёр курст эрдэм шинжилгээний ажил хэцүү байсан. Төгсөх үед энэ байдал өөрчлөгдсөн. Би өөрийнхөө сурсан үеийг хамгийн азтайд тооцдог. Яагаад гэвэл би 1984 оны есдүгээр сард очиход дараа жилийн тавдугаар сард перестройка эхэлсэн. Маш олон зүйлийг шинээр харж эхэлсэн. Энэ үеэс л олон үзэл бодол уралдаж эхэлсэн. Оросын коммунист намын марксист чиг баримтлалыг манай хэсэг багш нар толгойлж, нөгөө талыг сонгуулиар Москва хотын дарга болсон Г.Попов тэргүүлж байв. Энэ үед нэг онол, байр суурийг гаргахад хэцүү байв. Биднээс олон зүйлийг уншаад өөрийнхөө дүгнэлтийг гаргахыг шаардаж байв. Энэ байр суурь маш хүчтэй байсан. 1989 оны сүүлчээр гадны сурах бичгүүд орчуулагдсан бөгөөд хэрэглэх боломжтой болсон. Иймд би дипломын ажлаа тухайн орны нефтийн бодлогын талаар бичиж байсан. Бичлэгийн хэлбэр нь эдийн засгийн түүх хэлбэртэй.

-Та 23 насандаа АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан. Таны үеийн насны өөр хүн байсан уу?

-Байгаагүй.

-Яагаад АИХ-ын депутат болов?

1989-1990 оны зааг дээр өөрчлөлт болж, ОЛОН залуу улс төрд орсон. Бүгдийнх нь хувь заяа өөр байсан байх. Би 1989 оны наймдугаар сард сургуулиа төгсөөд ирсэн байсан. Тухайн үед гадаад руу сургуульд явахдаа ямар нэг яамны нэр явдаг байсан. Би намын төв хорооны нэр дээр явсан. Төгсөөд Сэлэнгэ аймагт хуваарилагдсан ч аав ажиллаж байсан учир Эвлэлийн төв хороонд -ажилласан. Тэгээд хотын хороо, хоёрдугаар эмнэлэг зэрэг газар ажилласан. Найман сар ажиллахад эвлэл болон МАХН-д маш их өөрчлөлт болж байсан. Анх удаа залуучууд 1990 оны дөрөвдүгээр сард онц их хурлаа хийсэн. Энэ хурлаар Эвлэлийн төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан. Тухайн үед 23 настай байсан. Гурван сарын дараа сонгууль болж, сонгуульд намаас гадна байгууллагууд нэр дэвшүүлэх эрхтэй байсан. Иймд манай эвлэл 30 гаруй залуучуудыг нэр дэвшүүлсний дотор би байсан.

-Оюутаны холбоо тусгаарлан гарч байсныг санаж байна уу?

-Санаж байна. Тухайн үед оюутны холбоо Эвлэлийн төв хорооны харьяа байсан. Тэгээд биеэ даасан. Лу.Болд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

-Монгол Улс зургаан удааУИХ-аа байгуулахад та дөрвөн удаа гишүүнээр сонгогджээ. Мөн Засгийн газарт сайдаар ажиллаж байгаад дөнгөж саяхан Сангайн сайдаас татгалзлаа. Та сайдаар ажиллаж байх үедээ Монголд анх удаа төсвийн сахилга батгай холбоотой хууль гаргасан. Энэ тухай уншигчдад сонирхуулаач?

-Бид нар 1990 оноос хойш төсөв болон татварын талаар олон удаа ярилцаж, шинэчилсэн. 1997 онд Шинэ Зеландын моделиор бүтээгдэхүүнд суурилсан ажлын гүйцэтгэлийн систем рүү шилжсэн. Энэ ч утгаараа олон зүйл яригдаж байсан. Удаа дараагийн оролдлого амжилт авчирч байсан. 2004-2008 онд төсвийнхөө орлого буюу татвар тал дээр маш том реформ хийсэн. Олон шатлалтай байсан татварын тогтолцоог нэг шатлал буюу 10 хувь руу оруулсан. Үүний дараа Татварын өршөөлийн тухай хуулийг санаачлан гаргасан. Энэ сүүдрийн эдийн засгийг ид гаргасан гэсэн үг. Үүнийг хамтарсан Засгийн газар байгуулахдаа буюу 2007 онд сөрөг хүчин байхдаа дуусгасан. Энэхүү хэлэлцээрийг Ардчилсан намын талаас ахалж ажиллаж байсан. 2008 онд Сангийн. сайд болно гэж бодож байгаагүй. Эдийн засгийн циююэн бодлого явуулж байсан бөгөөд үүнийг хүүхдүүдэд тайлбарлахад хэцүү байсан.Яагаад гэвэл цикл өөрөө их удаан. 2005,2006 онд өссөн ч 2008 онд унасан. Гэвч 2010 онд сэргэсэн. Иймд бидний циклд тулгуурласан уу, аль эсвэл сөрөг бодлого явуулах уу гэдэг зарчмын асуудал тулгарсан. Яагаад гэвэл 2004-2008, 2008-2012 онд сонгогдсон гишүүд энэ хоёрын аль алийг нь үзчихсэн байсан.

Дэлхий дээр байдаг шилдэг моделиудыг аваад үзэхэд Чилийнх хамгийн тогтвортой байсан.

Иймд бид Чилиэс жишээ авсан. Чили орон зэсийн эдийн засагтай. Харин манай улс зэс болон нүүрсний эдийн засагтай байна. Тухайн үед зэс онцгой байр суурьтай байсан тул зэсэн дээр суурилсан Чилийн моделийг авч хэрэгжүүлсэн. Үүнд нэлээд олон ажлын хэсэг гарч, хоёр гурван жил хайгуулын ажил хийж Төсвийн тоггворгүй байдлын тухай хуулийг гаргасан. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зөвлөхүүд ирж ажиллаж байсан. Чилийн Сангийн сайдын зөвлөх удаан хугацаагаар ажилласны үр дүнд энэ хуулийг баталж, гаргасан. Өөрөө хэлбэл, төсөв эдийн засгийнхаа 40-50 хувийг эзэлчхээд байх юм бол эдийн засаг тогтворгүй байдаг ийм зарчим руу орчихдог. Тийм учраас төсвийг тогтвортой байлгая гэдэг санал дэвшүүлсэн. Энэ хуулиа батлаад 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсвийн шалгуур үзүүлэлтүүд нь их хатуу учир 2014 он гэхэд бүрэн хэрэгжүүлнэ. Одоо эхнээс нь хэрэгжүүлж эхлээд байна. Төсвийн тухай ойлголтод төсвийн тэнцвэржүүлэлт гэдэг нэр томъёо орж ирсэн. Тэнцвэржүүлсэн орлого гэдэг нь төсвийн орлогын гурваас дээш гарч байгаа хувийг нүүрс, зэсийн.үнийг зах зээл болон төсвийн гээд хоёр хувааж байгаа. Манай төсвийн үнэ зах зээлийн үнээс доогуур байдаг. Үүнийгээ бид томьёонд оруулж байгаа. Өнгөрсөн 12 жилийн дундаж үнийг ирэх гурван жилийн прогноз үнэ уялдуулан 15 жилийн дундаж үнийг гаргаж байгаа.

-Товчоор бол төсвийн илүү орлоготойг нь хадгалаад, бага орлоготойг нь хэрэглэнэ гэсэн үг. Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдэг нь ямар учиртай юм бол?

-Зарим нь өнгөрсөн оноос хэрэгжээд эхэлсэн. /Энэхүү хуулийн төсөлд дөрвөн зарчим үйлчилж байгаа. Эхний зарчмыг нь дээр дурдсан. Харин дараагийнх бол төсвийн алдагдал хоёр хувь байна гэсэн зарчим. Энэхүү шууд алдагдлыг бариулахад хүнд. Таван хувиар татсан байгаа зүйлийг хоёр хувиар доош татахад гурван хувийн зөрүү гарна.

-Та Сангийн сайдаар ажиллаж байхдаа хамгийн том төсөл дээр гарын үсэг зурсан. Энэ бол төсвийн түүхэнд байгаагүй. Гэтэл ийм хэмжээгээр зардлаа байлгахгүй юм. Энэ ямаручиртай юм бэ?

-Бусад оронтой харьцуулахад манай улсын зардал өндөр байдаг. Гэтэл манайд бага сууриас эхэлдэг нь хөгжил буурайтай холбоотой байх. Магадгүй өндөр хөгжилтэй орон болох уул уурхай эрчимтэй хөгжсөн Чили, Норвеги шиг байлгая гээд багасгах юм бол эдийн засагт орох мөнгөний хэмжээ багасна. Иймд үе шаттай явуулах бодлого руу явуулах ёстой гэсэн зарчим баримталж байгаа.

-Үүний үр дүнд инфляци нэмэгдээд байгааюм биш үү?

-Энэ бол өөр зүйлтэй холбоотой. Бид нар хэрэглээний үнийн индекс тооцоотой болоод удчихлаа шүү дээ. Үйлдвэрлэлийн үнийн индексээ ирэх жидээс тооцоод эхэлнэ. Бид нарыг ,2010 оны төсвөө баталж байхад Дэлхийн банк юу гэж хэлж байсан гэхээр 'Танай энэ макро тоонуудыг бүгдийг нь үзэхлээр ирэх жилийн чинь инфляци бол 20, 25 хувь руу очихоор байна шүү" гэсэн. Тэр-жилдээ инфляци 10 хувьтай гарсан л даа. Манай зах зээл жижигхэн, гол гол хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах бололцоотой. Зохион байгуулалтын хувьд буруу байна гэдэг үүнээс харагдаад байгаа байхгүй юу. Махны хувьд манайх 40, 50 сая малтай гэж тоологдоод байдаг. Тэгсэн мөртлөө хавар болохоор үнийн хөөрөгдлийн ихэнх хэсэг нь махны үнэн дээр бий болчхоод байдаг. Тэгэхлээр энэ бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Манайхаас хамаарахгүй байгаа зүйл бол нефть байгаа. 100 хувь импорттой. Тэгэхлээр Засгийн газраас зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч чадах юм бол эдийн засгийн төв байгууллагуудын гаргаж байгаа тэр 25 хувь нэмэгдэнэ гэж үзэж байсан зүйлийг 10 болтол нь нэмчихэж болж байгаа нь өнөөдөр юу харуулж байна гэхээр энэ эдийн засаг дээр төрийн оролцоо зөв зохистой хэлбэрээр оролцоод зохицуулалт хийгээд байх боломж нь харагдаад байгаа.

-Та өөрөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн. Эхлээд 500 сая, дараа нь нэг тэрбум, дараа нь гурван тэрбум төгрөгийг шууд бусаар ерөнхийдөө тэрийг зарцуулах дуу хоолой гаргах эрх мэдэлтэй болчхож байна. Сангийн сайд гурван тэрбумын эрхтэй. Энэ жилд чинь яаж нөлөөлж байгаа юм бэ. Энэ чинь инфляцид нөлөөлж байгаа юм биш үү?

-Ерөнхийдөө гишүүдийн мөнгө гэдэг ойлголт гарсан. Тэр нь яг үндсэндээ бол ямар зүйлээс болж гарж байгаа юм гэхээр Засгийн газраас өргөн барьсан төсвийн орлого зарлага байна шүү дээ. Түүн дээр УИХ орж ирээд орлогыг нь ч нэмэгдүүлээд тэр хэмжээгээрээ зарлагаа ч нэмэгдүүлээд байгаа. Тэгэхлээр орлого нэмэгдэхээр тодорхой хэмжээний эх үүсвэр бий болчихно. Тэгэхлээр тэр их үүсвэрээ юунд зарцуулах вэ гэхээр нөгөө 76 гишүүн ямар нэгэн хүндрэл гаргахгүйн тулд 76 хувааж байгаа л гэсэн үг байхгүй юу, тойрогтоо. Товчхон тайлбарлахад энэ бол өөрөө төсвөө цаг тухайд нь батлуулчихая, бүх аймгаа тэгш хөгжүүлье гэсэн ийм зарчим дээр суурилсан. Үүнийг хязгаарлах ёстой юм байна гэдэг зарчмыг бид ойлгосон учраас Төсвийн тогтвортой байдлын хуулинд хязгаарлалтуудыг хийчихсэн байгаа. Тэгэхлээр манайх бол төсвийн маш сахилга баттай улс болж эхэлж байгаа юм. Гэхдээ надад дахиад мөрөөдөл байгаа. Одоо бид нар дуустал нь хийж чадаагүй байна. Төсвийг дөрвөн зүйлээр хязгаарласан. Үнийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтэрч болохгүй. Төсвийн алдагдал хоёр хувиас хэтэрч болохгүй. Төсвийн зарлагын өсөлт нь өнгөрсөн гурван жилийнхээ дунджаас хэтэрч болохгүй гэх мэтчилэнгийн журмаар хязгаарлачихсан.

-Одоо зөрччихсөнявж байгаа юу?

-Үгүй зөрчөөгүй. Түүнийг үе шаттай биелүүлээд байгаа. Яагаад гэвэл хэрэгжих нь 2013 он. Дараагаар нь бидний хийсэн нэг амжилттай ажил бол төсвийн хуультайгаа зэрэгцүүлээд бэлэн мөнгөний амлалт, хувь хишгийн амлалт, ажилд зуучлах, зээлийг хүчингүй болгох, зээлийг хөнгөвчлөх бүх асуудлыг хуулиар хориглож байгаа юм. Үүнийгээ сонгуулийн хуульд баталгаажуулчихсан. Сонгуульд орж байгаа намууд түүнд тааруулж дүгнэлтээ гаргуулж мөрийн хөтөлбөрөө батлуулж байгаа. Дараа нь бид юуг баталгаажуулж байгаа вэ гэхээр энэ УЩ-д өрсөлдөж байгаа бүх нам мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газраар оруулаад санхүүгийн төв байгууллагаас гаргаж байгаа ирэх гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулж илүү зүйл амлаж болохгүй гээд хязгаарлачихсан. Амлалтынх нь мөнгөний хэмжээний хязгаарыг хүртэл тавьчихсан. Тийм учраас манайх төсвийн сахилга бат сайтай орны тоонд орж байгаа. Гэхдээ хоёр жил дутуу. Яагаад гэвэл гишүүдэд хууль санаачлах эрх байгаад байгаа. Тиймээс миний хүс ч байгаа хоёр зүйл бол нэг нь манай намын мөрийн хөтөлбөрт орчихсон. Засгийн газраас өргөн барьсан зарлагын хэмжээг УИХ нэмэгдүүлж болохгүй гэсэн заалт. Үүнийг бид бүр Үндсэн хуульд оруулж баталгаажуулах гэж байгаа. Дараагийн нэг зүйл бол төсөв татвартай холбоотой хуулийг зөвхөн Засгийн газар санаачилна гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт хийх хүсэлтэй байгаа, миний хувьд. Ийм зохицуулалт хаана байна гэхээр БНСУ, Сингапур, Австралид байна, төсвийн сахилга бат сайтай улсууд.

-УИХ-ын гишүүд санаачилга гаргах уу, нэмж хасъя гээд?

-Гаргахгүй. Тэр бол магадгүй тухайн үед их татвартай гэж үзэж байсан, нэг нам давамгайлсан гэх мэт улсуудад хэрэгжүүлчихсэн. Гэхдээ энэ нь эргээд нийгмийн хөгжилд бол маш их нэмэр болж байгаа гэсэн үг.

-Түрүүчийн сонгуулиар нэг намын байшин шатлаа. Байшинг босгосон. Ард талд нь байгаа Соёлын төв өргөөний байшинг янзалж чадаагүй. Хэнээс тусгаар тогтнож байгаа юм. Нэг их тусгаар тогтносон ордонг төсвийн 14 сая төгрөгөөр барьчихдаг нь ямар учиртай юм бэ. Та яагаад тийм их мөнгө гаргаж байгаа юм бэ

-Ер нь бол гүйцэтгэх засаглал гэдэг УИХ-аас тогтоосон хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхлээр УИХ-аас энэ асуудал орж ирээд төрийн буруутай үйл ажиллагаа юм уу эсвэл тодорхой хуулийн дагуу нөхөн төлбөр олгох асуудал төр хариуцлага хүлээвэл төсвийн хуулинд суулгаад санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа. Тийм учраас Төсвийн хуулийг батлахад 2011 оны төсөв дээр энэ асуудал УИХ-д хэлэлцүүлэг дээд батлагдаад орчихсон учраас гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа.

-Үгүй. Та бүхний гаргасан, УИХ-ын гаргасан энэ тэр бол ард түмний өмнө асуултын тэмдэг байгаа. Тэгээд дараа дараагийн төр засгийн удирдлагатайгаа ард түмэн ярина тийм ээ. Аль нэг улс төрийн намын байшин шатчихаар ингээд төсвөөс мөнгө авчихдаг. Ард түмний мөнгийг шүу дээ. Тэгэхлээр Ардчилсан нам бас ордон барина. Тэд бас мөнгө авах уу?

-Үгүй үгүй.

-Хэд гарсан түүн дээр?

-Үгүй үгүй. Аль нэг намыг төрөөс санхүүжүүлнэ гэдэг ойлголт бол ердөө байхгүй.

-Санхүүжүүлчихлээ шүү дээ?

-Ер нь бол нөгөө төрийн зүгээс заавал ч үгүй нөхөн төлбөр олгох замаар хийгдсэн хуулийн дагуу хийгдсэн. Долдугаар сарын 1-ний үйл ажиллагаанд оролцсон хүмүүст уучлал үзүүлэх асуудлыг эрүү, иргэний хуулийнх нь талаас авч үзсэн. Тэнд хохирсон иргэдийн хувьд бол эдийн засгийн хохирлыг нь төрөөс гарах ийм хуулиуд гарсан. Ийм хуулийн дагуу асуудлыг нь шийдсэн

-Тэр хуулийн цоорхойгоор чинь Соёлын өргөөний хайран зураг, хөрөг үрэгдсэн. Одоо яг тэр хэвээрээ дараагийн сонгуультай уулзаж байна шүү дээ. Үүнд хэн хариуцлага хүлээх юм бэ. Таны бодлоор бол?

-Түүнийг төрөөс тодорхой хэмжээний мөнгө хөрөнгийг нь гаргаад хийсэн. Улс төрийн намуудын байрны, үйл ажиллагааны, сонгуулийн санхүүжилт энэ бүхэн бол төрөөс санхүүжих ёстой гэж би үздэг юм. Жишээ нь намайг Германд сурч байхад улс төрийн намууд бүх санхүүжилтээ, тэр битгий хэл сонгуульд оролцсон хүн болгон сонгуульд гаргасан зардлаа дэмжсэн саналынхаа тоогоороо үржүүлж авдаг. Намууд нь болохоор бүлэг байгуулах хэмжээнд байх юм бол тодорхой сан байгуулаад тэр сангийнх нь үйл ажиллагаа төсвөөс санхүүжүүлээд явчхаж байгаа юм.

-Манай УИХ-ын гишүүд нэг болохоороо намын гишүүн гэж яриад, тэгснээ гэнэт хадуурч давхиад би ард түмнээ төлөөлж байгаа хүн гэж бас нэг өөр юм яриад заримдаа зөрчилдөөд байдаг. Энэ талаарта юу гэж боддог вэ. Намын институт бэхжих тал дээр бид юуг анхаарах ёстой вэ?

-Үндсэн хуулиас ургаж гардаг харилцааг зохицуулдаг хуулийг бол органик хууль гэж байгаа шүү дээ. Тэр органик хууль дотор нь Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль орж байгаа. Тэгэхлээр энэ хоёр хууль бол бүхэлдээ тэр улс төрийн нам байгуулагдах үндсэн нөхцөлийг хангасан, зохицуулсан гол харилцаа. Улс төрийн намууд яах гэж байгуулагдсан юм бэ. Улс орноо хөгжүүлэх өөр өөрийн үзэл бодлоороо улс орноо хөгжүүлнэ. Үүний төлөө засгийн эрх авахын тулд байгуулагдаж байгаа тэр хэлбэрийн асуудал байгаа юм. Энэ асуудлыг бид сонгуулийн хуулинд ч зохицуулж өгөх ёстой. Дээрээс нь Улс төрийн намуудын хуулинд ч гэсэн ижил дүрмээр тоглодог байхаар зохицуулж өгөх хэрэгтэй.

-Богд ууландаа янз бүрийн байшин барьж байхаар ядаж дугуйны зам хийчихдэггүй юм байхдаа?

-Богд уулын хойд талаар хурдны нэлээд сайн зам тавих гэж байгаа. Тэгэхлээр би хоёр талаар нь дугуйны болон гүйлтийн зам тавих нөхцөлийг бүрдүүлэх бодолтой байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.