2012.06.05
Өргөн хэрэглээний барааны үнэ өсөлттэй гарчээ
2012 оны 5-р сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2012 оны 5-р сарын 30-ны байдлаар өмнөх 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 3.0-8.6 хувь, хонины махны үнэ 3.2 хувь, адууны махны үнэ 0.2 хувь, ямааны махны үнэ 0.3 хувиар тус тус өссөн байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.2 хувь, үхрийн махын үнэ 0.6-0.7 хувиар өссөн бол, адууны болон ямааны махны үнэ тогтвортой байлаа. 2012 оны 5-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7238 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7857 төгрөг, ямааны мах - 5500 төгрөг, адууны мах – 6171 төгрөг, хонины цул мах – 7814 төгрөг, үхрийн цул мах – 9413 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2012 оны 5-р сарын 30-ны байдлаар гурилын үнэ өмнөх 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны савласан дээд гурилын үнэ 0.1 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 5-р сарын 30-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх 4-р сарын үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.6 хувиар өссөн байна. Цагаан будааны үнийг өмнөх 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.3 хувиар өссөн байна...
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.