2012.06.04
Хятад, Япон улс ам.доллараас татгалзлаа
Хятад, Японы эрх баригчид хоорондын худалдаагаа ам.доллараар хийхээс татгалзав.
Тэд юань болон иенийг ашиглахаар болжээ. Хоёр орны албаны төлөөлөгчид “Ийнхүү ам.доллараар худалдаа хийхгүй болсны ачаар бид хоёр орны худалдааны харилцааг бэхжүүлж, жилд дунджаар гурав хүртэл тэрбум ам.долларын хэмнэлтийг гаргах болно” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт Токиогийн валютын бирж дээр нэг юань 12.33 иентэй тэнцэж байв. Ийнхүү Хятад, Японы тал анх удаа дотоодын валютаа ам.долларт хөрвүүлэхгүйгээр худалдаа хийж эхэлжээ.
AFP агентлаг энэ талаар “2011 оны төгсгөлөөр бичсэн хоёр талын гэрээний үр дүн юм. Биржийн наймаанд валютын шууд солилцоог явуулсан нь хоёр орны худалдааны харилцааг либералчлахад чухал үүрэгтэй” гэж мэдээлсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.