2012.06.04
Мах 10'000 төгрөгт хүрэх нь
Үндэсний статистикийн газраас мэдээлж байна. 2012 оны 5-р сарын 23-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2012 оны 5-р сарын 23-ны байдлаар өмнөх 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.4-7.9 хувь, хонины махны үнэ 3.0 хувь, адууны махны үнэ 0.2 хувь, ямааны махны үнэ 0.3 хувиар тус тус өссөн байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.2 хувь, үхрийн махын үнэ 0.2-0.7 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.2 хувиар буурчээ. Ямааны махны үнэ тогтвортой байлаа. 2012 оны 5-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7225 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7814 төгрөг, ямааны мах - 5500 төгрөг, адууны мах – 6171 төгрөг, хонины цул мах – 7771 төгрөг, үхрийн цул мах – 9350 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2012 оны 5-р сарын 23-ны байдлаар гурилын үнэ өмнөх 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны савласан дээд гурилын үнэ 0.1 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.2 хувиар өссөн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.