Интернэт хэрэглэгчдийн
2012.03.17

Интернэт хэрэглэгчдийн

Хил хязгааргүй сэтгүүлчид" нийгэмлэгээс "Интернэтийн дайсан орнууд" жагсаалтад Бахрайн, Беларус зэрэг орныг хамгийн түрүүнд нэмжээ. Мөн интернэтэд халтай орны жагсаалтад нийтдээ арван орны нэрийг шинээр нэмсэнд Энэтхэг, Казахстан, БНХАУ, Иран, Вьетнам улсууд ч орсон байна.


Энэ орнуудад интернэт дэх мэдээллийн агуулгыг байнга хяналтад байлгадаг бөгөөд блогчдыг ихээр хорьж цагддаг аж. Төр засаг, эрх баригчдын эсрэг уриалга гаргасан, ийм төрлийн санаа бүхий нийтлэл бичиж нэвтрүүлсэн хүмүүсийг байнга баривчилж ял оноодог юм. Улмаар 2011 оныг сайт эрхлэгчдийн хувьд "Үхлийн жил" хэмээн нэрлэжээ.

Учир нь энэ онд интернэтийн үйл ажиллагаа явуулдаг, нийтлэгч гээд 199 хүнийг барьж хорьсон байна. Энэ нь өмнөх оноос 31 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.