2012.04.26

Даатгалаа гурван жил дараалан төлсөн бол үзлэгт үнэгүй хамрагдана

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг жил бүр төлдөг иргэн нэг ч удаа эмнэлгийн тусламж аваагүй байх тохиолдол олон байдаг. Тэгвэл эдгээр иргэдэд урамшуулал олгодог аж.

Тодруулбал дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалаас  тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулдаг байна.

Ингэхдээ гурван жил дараалан шимтгэлээ төлсөн иргэд харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээрээ очиж, архиваас шүүлгэх хэрэгтэй. Архиваас тухайн иргэнийг гурван жил дараалан шимтгэлээ төлсөн эсэх, энэ хугацаандаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эсэхийг тогтоогоод урамшуулалд хамрагдах шаардлагыг хангасан байвал үзлэгийн хуудас олгодог. Иргэн тухайн хуудсаараа харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй ажээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.