3 жил эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол үзлэгт үнэгүй орно
2009.11.02

3 жил эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол үзлэгт үнэгүй орно

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг жил бүр тогтмол төлсөн даатгуулагчийг урамшуулах, даатгуулагчид тохиолдох эрсдлээс хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нэгэн шинэ журам гаргаж, үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Энэ журмаар дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах болж байгаа ажээ. Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг шинжилгээг Бүсийн эмчилгээ оношлогооны төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хийх юм байна.
2006 оны долдугаар сарын 1-нээс хойш эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагч мэдрэл, дотор, нүд, чих, хамар, хоолой, сүрьеэ, эмэгтэйчүүдийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах төдийгүй цусны дэлгэрэнгүй, шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ өгч, цуллаг эрхтэн болон түрүү булчирхайн чанд авиан оношилгоо, зүрх, тархины цахилгаан бичлэг хийлгэж болох ажээ.

Дашрамд дурдахад, энэ үйлчилгээнд харагдах хүмүүс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дараалсан гурван жилдээ тасралтгүй төлсөн байх ёстой юм байна. Хэрэв та энэ болзлыг хангасан гэж үзэж байгаа бол харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрагдаарай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.