Хариуцлагатай парламент хэрэгтэй
Өнөөдрийн Улс төрийн тойм сонинд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэн товч ишлэл, хэлсэн үгнээс нийтэлжээ. Одоогоос таван жилийн өмнө Төрийн ноён оргилууд цуглаж маш сонирхолтой сэдвээр ярилцсан байна.
Үүнд Д.Бямбасүрэн сайд асан
Ард түмэн засгаа яаж хянах юм бэ гэсэн сэтгүүлчийн асуултад ингэж хариулжээ.
-Ард түмэн засгаа хянана гэдэг бол олон янз. Нэгд, иргэний байгууллага хүчтэй байгаа нөхцөлд төрийн хазгай алхмыг тухай бүрт нь хянаад, хэлж чадна. Хоёрт, парламент дотор хэмжээлшгүй эрхтэй олонхийн ноёрхол тогтоохгүй, цөөнх хаагчид намын харъяалалгүй байх тухай хуулийг цуцлах асуудал дээр санал өгөхдөө Крестин урд нь очоод чангаар би зөвшөөрөхгүй ээ гэж хэлж байгаа юм. Спикер нь микрофоноо аваад Крестин татгалзлаа гэж танхим дүүрэн зарлаж байх жишээтэй. Энэ бол жинхэнэ парламентч хүний хариуцлагатай дүр төрх юм. Гэхдээ тэр хүн манайхан шиг бизнес хөөж яваад гаднаас орж ирээд саналаа өгч байгаа юм биш. Тэр хүний үүдэнд 16 туслах сууж байгаа юм. Тэд өндөр мэргэжлийн экспертүүд. Зөвлөгөө өгсөн тэднийхээ саналын үндсэн дээр «өрөө шийдвэрээ гаргаж байгаа юм. Ийм хариуцлагатай парламент хэрэгтэй. Одоо манайд парламентын гишүүн гээд бүхнийг мэддэг толгой байж болохгүй шүү дээ. Гэтэл тэр ороод саналаа өгч л байдаг. Хажууд нь туслах нь гээд цай зөөдөг үүрэгтэй залуу, эсвэл, бүсгүй сууж л байдаг. Ямар парламент гэж үүнийг хэлэх вэ дээ. гэжээ Энэ сонирхолтой нийтлэлийг уг сонины дөрөвдүгээр нүүрээс уншаарай.