Хууль зүйн Байнгын хорооны тогтоол батлагдав
2012.04.25

Хууль зүйн Байнгын хорооны тогтоол батлагдав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр (Лхагва гараг)-ийн хуралдаанаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”, “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг” батлах тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.Хуралдааны эхэнд тухайн асуудалтай холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Жекей танилцуулав.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”, “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг” батлах тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ.

Уг тогтоолоор 2012 оны 02 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн бүртгэх ажлыг 2012 оны 8 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Байнгын хорооны энэ тогтоол батлагдсантай холбогдуулж “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь шийдвэрлэв.Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Жекей илтгэхээр боллоо гэж УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.