Хаврын хөдөлмөрийн яармаг болно
2012.04.16

Хаврын хөдөлмөрийн яармаг болно

“ХАВРЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ -2012” МҮЭСТО-НД 04 САРЫН 19-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.

Нэг. Зорилго
НХХЯ-ны харъяа ХХҮГ-ын дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж нь Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Мэргэжлийн боловсрол сургалтын газартай хамтарч, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид, ажилгүй болон ажил хайгч иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хүлээж авах, ажил олгогчдод танилцуулах, мэдээлэл зөвлөгөө өгч, ажлын байранд зуучлах үйлчилгээг нэг цэгээс хүргэх, нөгөө талаас ажлын байр олноор бий болгож, тус биржтэй идэвхитэй хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, ажлын байрыг олон нийтэд зарлах, төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар явуулж буй бодлого, хууль, журмыг сурталчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

Хоёр. Хугацаа
“Хаврын хөдөлмөрийн яармаг”-ийг 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 09.00-17.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулна.

Гурав. Зохион байгуулагч

- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
- Монголын Мянганы Сорилтын Сан
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
- Хөдөлмөрийн төв бирж
- Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Газар

Дөрөв. Оролцогч байгууллага
- Нийслэлийн хөдөлмөрийн газар
- Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд
- Ажил олгогч байгууллагууд, мэргэжлийн холбоод
- Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд
- Жижиг дунд зээлээр ажлын байр нэмэгдүүлэх зээл олгогч банк, санхүүгийн байгууллагууд
- Хувийн зуучлалын хөдөлмөр эрхлэлтийн албад
- БНСУ-н хүний нөөц, хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгч
- Оюутны хөдөлмөрийн бирж
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.