2012.03.22
2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгууллаа
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди харъяа агентлаг, төвүүдийн дарга нартай 2011 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгууллаа.
Гэрээг дүгнэх үеэр өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гэр бүл, ахмад настан, нийгмийн даатгал, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал зэрэг нийгмийн хамгааллын чиглэлээр олон арга хэмжээг үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэхэд харъяа агентлаг, газар, хэлтсүүдийн оролцоо чухал үүрэгтэй байсан.
Гэхдээ энэ жилийн ажлын үргэлжлэл, цаашид хийх олон ажлын эхлэл өнгөрсөн онд тавигдсан тул 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хийх ажлаа тодорхой тусгаж, алдаа оноогоо дүгнэж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлагууд онцолсон юм.
Өнгөрсөн оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ байгууллага тус бүрт үнэлгээг өгч, цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар асуудлыг анхаарч ажиллах, зарим холбогдох хуулийн шинэчлэлтэй холбогдуулан байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд шинээр нэмж тусгах ажлуудыг тодорхорхой оруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, санхүүгийн хариуцлагыг улам сайжруулан ажиллах талаар харъяа агентлаг, төв тус бүрт үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.