Ойрын таван жилд мэргэжилтэй ажилчид эрэлттэй байх нь
2012.03.24

Ойрын таван жилд мэргэжилтэй ажилчид эрэлттэй байх нь

Манай улсад хувийн хэвшлийн 90 гаруй мянган аж ахуй нэгж байдгаас 50 мянга нь идэвхтэй уйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрт 900 мянга орчим хун ажиллаж ДНБ-ий 73.7-74.3 хувийг,  татварын нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг.

Аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо 2011 оны эцэст 56797 болж өмнөх оныхоос 2508 хүнээр өсчээ. Харин хун амын насны бүтцийн онцлогоос шалтгаалж, нийт хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд өсч байгаа нь ажлын байрны хэрэгцээг бий болгож байна. Ойрын таван жилд Монгол Улсад 6877 инженер техникийн ажилтан, 33585 мэргэжилтэй ажилчны хэрэгцээ бий.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.