2012.02.09
Ажилгүй иргэдийн тоо өсчээ
Өнөөдөр үндэсний статистикийн хорооноос ээлжит мэдээллээ хүргэлээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 1 дүгээр сарын эцэст 58.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.8 мян.хүнээр буюу 51.7 хувиар өсчээ.
Нийгмийн даатгалд 2012 оны 1 дүгээр сард 115.6 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 68.8 мянга буюу 59.5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 46.8 мянга буюу 40.5 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 40.5 мянга буюу 53.9 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 24.4 мянга буюу 54.9 хувь, төсөвт байгууллагынх 16.1 мянга буюу 52.6 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2012 оны 1 дүгээр сард 53.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мян.хүн буюу 4.8 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 131.9 сая төг буюу 4.8 хувиар нэмэгджээ. "Хүний хөгжил" сангаас 2012 оны 1 дүгээр сард 32.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.6 сая иргэнд олгожээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.