Ойрын саруудад 7578 шинэ ажлын байр эрэлттэй байна
2012.03.27

Ойрын саруудад 7578 шинэ ажлын байр эрэлттэй байна

Хөдөлмөрийн төв биржийн хийсэн судалгаагаар эрэлттэй ажил мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн 11 салбарын 1300 үйлдвэр, байгууллагыг хамруулсан нь нийт үйлдвэр, аж ахуйн газрын 3,6 хувьтай дүйцэж, эрэлт хэрэгцээний талаарх судалгаанд нийт ажиллагчдын 17 хувийг хамруулсан.
Үүнээс харахад ойрын саруудад 7578 шинэ ажлын байрын эрэлт байгаа, үүнээс хамгийн их шаардлагатай байгаа 20 ажил мэргэжлээр 4488 хүн буюу
нийт зарласан орон тооны 59 хувийг бүрдүүлж байгаа юм. Эрэлттэй байгаа 20 ажил мэргэжлээс наад зах нь 8 нь уул уурхай эсвэл барилгын салбарт харъяалагдах бөгөөд, зарлагдсан ажлын байрны 33 орчим хувьтай тэнцэх 2480 ажлын байр ойрын саруудад эрэлттэй байх үр дүнг харуулсан.

Ажил мэргэжлийн жагсаалт:
Далд ба ил уурхайчин
Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
Тариаланч ногоочин
Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
Загасчин, түүгч/хураагч
Барилга угсралтын туслах ажилтан
Зочид буудал, албан контор, бусад
байгууллагын цэвэрлэгч, туслагч
Үйлдвэрлэлийн ажилтан
Газар шороо, зам засварын болон
түүнтэй адилтгах машины операторч
Бараа танилцуулан худалдаалагч
Уул уурхай инженер, металлургич,
холбогдох бусад мэргэжилтэн
Иргэний барилгын туслах ажилтан
Шаварчин, засалчин
Иргэний барилга байгууламжийн
инженер
Сургуулийн өмнөх боловсрол олгох
багш, сурган хүмүүжүүлэгч
Нарийн мужаан, холбогдох бусад
ажилтан
Барилгын болон бусад цахилгаанчин
Зөөгч
Ерөнхий мэргэжлийн их эмч
Уурхай, металлургийн техникч
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.