2012.03.12
2012 онд иргэдээ ажилтай орлогтой болгоход зорьж ажиллана
Баянзүрх дүүрэг 2012 оныг “Хөрөнгө оруулалт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарлажээ. Жилийн ажлын нээлтээ цэргийн дуу бүжгийн эрдмийн танхимд иргэдтэйгээ хийлээ.
Тус дүүрэгт энэ онд хөрөнгө оруулалтуудын ажлууд үргэлжлэн хийгдэхээс гадна иргэдийн оролцоонд тулгуурлан тэдний нийгмийн асуудлыг түлхүү шийдвэрлэхэд онцгойлон анхаарах юм. Баянзүрх дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж 5000 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай, усан спорт сургалтын төв, 150 хүний ортой төрөх эмнэлэг зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.
Нээлтийн ёслолын ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Б.Батзориг хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж 100 хүүхдийн ортой 8 шинэ цэцэрлэг, 50-75 хүүхдийн ортой дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл, зургаан сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулж хүүхдүүддээ бэлэг барьсан бол энэ жил 640 хүүхдийн суудалтай хоёр шинэ сургуулийн барилга, хоёр сургуулийн өргөтгөл , 500 хүний суудалтай соёлын төв мөн иргэдийн саналыг авч хороодод бичил цэцэрлэг, гудамжны тохижилтуудыг хийнэ.
Мөн Энхтайваны өргөн чөлөөний дагуу төв замыг шинэчлэнэ гээд иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаагаа тухайгаа онцолсон юм. мөн иргэдийг эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөлийг хангаж өнгөрсөн онд 43 аж ахуйн нэгжид 2 тэрбум 302 сая төгрөгийн зээл олгосон.
Шинээр 10800 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Дүүргээс архигүй дүүрэг болох аян энэ онд үргэлжлэнэ. Түүнчлэн хоггүй дүүрэг болох зорилтын хүрээнд цагаан даваанд хог ангилан ялгах цэгийг Япон улсын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа аж. Иргэдээ ажилтай орлоготой болгож нийгмийн асуудлыг шийдэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм байна.
Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр жижиг дунд бизнеэс эрхлэгчдийн хийсэн гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.