2012.03.19
Монгол Оросын худалдааг шинэ шатанд гаргана
2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Эдийн засгийн хөгжлийн Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан зохион байгуулагдана.Энэхүү хурал Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдах бөгөөд Монголын хэсгийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайван, Оросын хэсгийг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африкийн газрын орлогч дарга, Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн орлогч дарга Е.Н.Попов нар тус тус тэргүүлнэ.Хуралдаанаар Монгол-Оросын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байдаг бөгөөд энэ чиглэлээр хоёр тал өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн Монгол-Оросын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг 2010 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан болно.
Хөтөлбөр нь худалдаа-эдийн засгийн харилцааг бүхэлд нь харилцан ашигтай байх үндсэн дээр чанарын шинэ шатанд гаргах зорилготой бөгөөд хөтөлбөрт тусгасан чиглэлүүд нь Монгол Улс болон Оросын Холбооны Улсын аж ахуйн байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримжаа болно гэж хоёр тал үзэж байна.Хуралдааны нээлт 2012 оны 3 дугаар сарын 20-ны 10.00 цагт ГХЯ-нд болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.