2012.03.07
Бүртгэл сайжирснаар Монголын бизнес Орост цэцэглэх боломжтой
Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд 2010 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Оросын холбооны Улсын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газар харилцан сонирхсон асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэн бататгах зорилгоор 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр «Хамтын ажиллагааны хэлэлцээр»-т гарын үсэг зурсан билээ.
Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр хийгээд хамтран байгуулсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх бүртгэлийн байгууллагын төлөөлөгчид манай Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон бусад холбогдох байгууллага, албаны хүмүүс өнөөдөр тус Улсын бүртгэлийн газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уг айлчлалаар хоёр улсын бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийг нарийвчлан тодорхойлох улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэн бататгах, харилцан ашигтай харилцааг бэхжүүлж, хөгжүүлэх зэргээр санал солилцоход айлчлалын зорилго оршиж байгаа юм.
Мөн хоёр орны бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлийн хамтын ажиллагаа өргөжиж, уялдаа холбоо сайжирч, Монголын бизнес эрхлэгчид ОХУ-ын нутаг дэвсгэрт компани, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар бүртгүүлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлтэй асуудал, түүнийг бодитойгоор шийдвэрлэх арга замыг тодорхойлоход ихээхэн үр дүн ач холбогдолтой.Уулзалтанд Улсын бүртгэлийн ерөнхий газар, ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол болон Оросын хөрөнгө оруулалттай компаний нийт 60 гаруй албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Улсын бүртгэлийн ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.