Гадаад худалдааны татварын орлого өсчээ
2012.03.15

Гадаад худалдааны татварын орлого өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2012 оны эхний 2 сарын байдлаар) гаргасан Үндэсний статистикийн хорооны судалгааны мэдээг хүргэж байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний 2 сард 674.8 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 682.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 7.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Нэгдсэн төсвийн урсгал орлого 2012 оны эхний 2 сард 672.3 тэрбум төг, урсгал зардал 559.8 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 112.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 160.8 тэрбум төг буюу 37.2 хувиар өсөхөд бусад татварын орлого 59.1 тэрбум төг буюу 2.3 дахин, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 56.3 тэрбум төг буюу 35.2 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 30.3 тэрбум төг буюу 60.5 хувь, гадаад худалдааны татварын орлого 14.9 тэрбум төг буюу 46.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 44.6 тэрбум төг буюу 2.3 дахин өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 16.4 тэрбум төг буюу 76.3 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 10.2 тэрбум төг, бусад нэр заагдаагүй орлого 7.5 тэрбум төг буюу 3.6 дахин, газрын тосны орлого 4.7 тэрбум төг буюу 4.3 дахин, хүү, торгуулийн орлого 4.3 тэрбум төг буюу 2.2 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны эхний 2 сард 682.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 212.2 тэрбум төг буюу 45.2 хувиар өсөхөд эргэж төлөгдөх цэвэр зээл 2.0 тэрбум төг 33.1 хувиар буурсан хэдий ч хөрөнгийн зардал 89.3 тэрбум төг буюу 4.1 дахин, татаас, шилжүүлгийн зардал 88.6 тэрбум төг буюу 38.4 хувь, бараа, үйлчилгээний зардал 34.8 тэрбум төг буюу 18.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж
Үндэсний статистикийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.