Хэнтийн Бор-Өндөр сум боллоо
2012.02.09

Хэнтийн Бор-Өндөр сум боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргах тухай асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. Үүний дараа Хэнтийн Дархан сумын Бор-Өндөр багийг сум болгох тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. 


Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Санал хураалтаар гишүүдийн 78,6 хувийн саналаар Бор-Өндөр сум боллоо.Үдээс хойш УИХ дахь намын бүлгүүд, зарим байнгын хороог хуралдуулахаар болж үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.