2012.02.06

МоАХ-ны дарга Х.Баттулга Хэнтий аймагт ажиллав

МоАХ-ны дарга Х.Баттулгыг Хэнтий аймгийнхан нутагтаа урьж, санаа бодлоо төрийн эрх мэдэлтнүүдэд хүргүүлэхээр дайжээ. Тэнд ядуурал, архидалт газар авсан. Ирэх жил тус аймаг 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй. Гэтэл энэ аймгаас хөгжил "үнэртэхгүй"  байгааг нутгийн зон олон шүүмжлэв. Аймгийн дуу бүжгийн чуулгын барилга нь нурж унахад бэлэн болжээ. Засвар, арчилгаа нэхсэн тус барилгын хажууд аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын тансаг хаус сүндэрлэдэг аж. Энэ мэт тэгш бус байдлыг иргэд сонгох эрхээрээ арилгаж чадна гэдгийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга тэдэнд хэллээ.

 

Тэрээр "Өнөөдөр Монгол Улсад ядуурлын түвшин нэмэгдэж 40 хувьд хүрчихлээ. 10 хун тутмын дөрөв нь ядуу байна гэсэн уг. Манай улс маш баян. Бид 1990 онд "Иргэн баян бол улс баян" гэсэн уриа дэвшүүлж байсан. Өнөөдөр "Иргэн ядуу улс баян" болчихоод байна. Манай улс шиг баян орон алга. Гэтэл газрын баялаггүй хэрнээ хангалуун сайхан амьдарч байгаа орон олон бий. АН Хамтарсан засгаас гарсан нь ч энэ л байдалтай холбоотой. Ард түмнийхээ төлөө, улс орноо хөгжүүлэхээр бид санаачлан УИХ-аар 2010 оны зургадугаар сарын 24-нд хөгжлийн хөтөлбөр батлуулсан. Харамсалтай нь, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгийг шийдэж өгсөнгүй. Энэ нь мэдээж, сонгууль дөхсөн үед АН-ын нэр хүнд өсчих гээд байгаа учраас л ийнхүү гацааж байна гэж үзээд манай-нам засгаас гарахаар шийдсэн" хэмээж байв. Хэнтий аймгийн иргэд үзэл бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа түүнээс хариулт авлаа. Мөн УИХ-ын гишүүн X Баттулгын санаачилсан "Шинэ сум" төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байлаа. Түүнчлэн "Иргэдэд сар бур 21000 төгрөг тараах бус бодитой ажлын байр бий болгож өгөөч гэдэг санал гаргасан юм.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.