Даланзадгадын ДЦС-ын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй
2012.01.31

Даланзадгадын ДЦС-ын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан тойрогт ажиллах үеэр Албаны айлчлалын сүүлийн өдөр буюу энэ сарын 21-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Даланзадгад хотод хүрэлцэн ирж Өмнөговь аймгийн шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Тэрбээр бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлт өрнөж буй говь нутагт бусад аймаг, хотоос томилолтоор ирж ажиллаж байгаа албан хаагчдыг сайшаасан юм. Мөн өдрөө Ерөнхийлөгч дагалдан яваа албаны хүмүүсийнхээ хамт Даланзадгад хотын ард, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон. Иргэд Төрийн өмчит Даланзадгадын ДЦС-ын үйл ажиллагааны доголдолтой холбоотой асуудал мөн Балгасны улаан нуурын усыг уурхайд ашиглуулахгүй байх саналуудыг хурцаар хөндөж байлаа.  Гэрэл цахилгааны асуудалд ЭБЭХЯамны сайд Зоригт хариулт өгөхдөө “ДЦС-ыг гуравдугаар сарын 15-нд хэвийн болгох, төвийн эрчим хүч тэр дундаа Ухаа худгийн 18мвт-ын станцтай холбогдох 110кв-ын ЦДАШ-ыг тавдугаар сарын 15-ны дотор гүйцэтгэнэ гэдгээ ерөнхийлөгчийн дэргэд амлалаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “гишүүдийн тэрбум” нэртэй багцаас 500 сая  төгрөгийг ДзДЦС-ын гэмтэлТГ2-ыг шинээр суурилуулахад санхүүжилт хийсний хүчинд Өмнөговьчууд гэрэл цахилгааны доголдолгүй болох цаг наашиллаа.

 

Даланзадгадчуудын санааг зовоосон нэг асуудал нь Балгасны улаан нуурыг уул уурхайд ашиглуулах Засгийн газрын тогтоол байсан. Энэхүү асуудалд Усны газрын дарга Бадрах судалгааг эргэж хянана гэсэн бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын даргынхаа хувьд засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийнхөө араас шаардлага хүргүүлнэ гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энэ асуудлаар Засгийн газарт асуулга тавина гэсэн юм.

Монгол улсын Ерөнхийлөгч ийнхүү гурван өдрийн турш Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Даланзадгад сумдад ажилласан бөгөөд айлчлалын сүүлийн хоёр өдрөө Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт тэмээчин Бүд гуайнд өнгөрүүлж говийн малчин айлын амьдрал ахуйтай танилцсан. Ерөнхийлөгчийн хувьд эх орныхоо дөрвөн зүгт амьдран суугаа жирийн малчин айлд зочилж хонуутаар амьдрал аж байдалтай нь танилцана гэж зорилго тавьсан байсан юм. Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймгийн малчин айлд хонож байсан бол энэ удаад өмнийн хязгаарт тэмээчин айлд зочилсон. Тэрээр говь нутгийн цэнгэг агаараар амьсгалж, тэмээ хэмээх тэнгэрийн амьтаны дэргэд бүтэн хоногийг өнгөрүүлж, эгэл жирийн малчдынхаа дунд халуун яриа өрнүүлсэн нь говьчуудад төрийн тэргүүн энгийн нэгэн гэдгээ харуулсан үйл явдал болсон.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.