Х.Баттулга орхон,төв аймагт ажиллаад ирлээ
...2,7 сая монголчуудаас 200 монголнь эрх мэдэлалбан тушаалааашиглан өөрсдөөхөлжиж байгаатухай Эрдэнэтийниргэд хэлж байна.Одоо тэгвэл цаашид яах ёстойвэ энэ гаргалгааныталаар Х.Баттулгагишүүн иргэд,хөдөлмөрчидтэй саналбодлоо хуваалцсанюм...
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөө, орон нутагт ажиллалаа. Бямба гарагт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ард иргэдтэй уулзаж, Улаанбаатараас зуу гаруйхан километрт амьдарч байгаа иргэд Монгол Улсад хамгийн өндөр үнээр шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авдаг талаараа ярьцгааж байв. Монголын ууган төрийн бус байгууллага МоАХ-ны гишүүд дэмжигчид Монгол Улсын бүх л аймаг сум, баг хороонд цөөнгүй байдаг учраас тус холбооны дарга Х.Баттулга очсон газар бүртээ тэдэнтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсон тулгамдаад байгаа олон асуудлыг хамтдаа шийдэхээр гарц хайж байгаа юм. Тэрбээр ням гарагт Монгол Улсын хоёр дахь том хот гэгддэг Эрдэнэтэд ажиллалаа.
Орхон аймаг 90 гаруй мянган хүн амтай, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс өөр ажлын байргүй, ард түмний амьдрал өдөр ирэх тусам ядуурч байгаа талаар уулзалтад оролцсон иргэд бухимдан ярилаа. Тэд авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй, авилгаар дамжуулан төрийн үйлчилгээг хүнд сурталтай авдаг гээд болж бүтэхгүй зүйл их байгаагаа УИХ-ын гишүүн МоАХ-ны дарга Х.Баттулгад хэлж, төр засагт иргэдийн дуу хоолойг хүргэхийг хүсэж байв. Монгол Улсад Ардчиллын салхи 22 жил сэвэлзсэн энэ хугацаанд иргэдийн амьдрал яаж дээшилсэн бэ гэдэгт анхаарах хэрэгтэйг уулзалтын үеэр МоАХ-ны дарга онцлон дурьдсан юм. Иргэн баян бол улс баян гэдэг үгийг МоАХ-ныхон анх хэлж, 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан, харамсалтай нь өнөөдөр эсрэгээрээ улс баян бол иргэн ядуу гэдэг үгээр солигдоход хүрээд байна. Энэ хэвээрээ төрийн томчууд өөрсдөө идэж ууцгаагаад байвал баялгийн хараалд өртөнө гэдгийг хэлэх хүн олон байлаа. Жишээ татахад "МСS" компани Ухаа худгаас коксжсон нүүрсийг 70 ам.доллараар Хятад руу гаргаж байна. Түүнийг нь дуурайгаад манай2.7сая иргэний өмч төрийн өмчит Тавантолгой компани бас 70 ам.доллараар нүүрсээ зарж эхэлсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрс 300-350 ам.долларын ханштай байгаа. Энэ зөрүү монгол хаашаа, хэний халаас руу орж байна вэ гэдгийг анхааралгүй орхиж болохгүй хэмээн уулзалтад оролцогчид хэлж байлаа.
Газрын хэвлийдээ баялаг ихтэй Монгол Улс уул уурхайн салбараа эдийн засгийн зөв эргэлтэд оруулж түүнээсээ ард иргэддээ хувь хүртээх тухай сүүлийн жилүүдэд ярьсаар байгаа боловч үнэн хэрэгтээ Монголд цөөн хэдэн өрх баяжиж байна. 2,7 сая монголчуудаас 200 монгол нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөрсдөө хөлжиж байгаа тухай Эрдэнэтийн иргэд хэлж байна. Одоо тэгвэл цаашид яах ёстой вэ энэ гаргалгааны талаар Х.Баттулга гишүүн иргэд, хөдөлмөрчидтэй санал бодлоо хуваалцсан юм.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ашигладаггүй хаягдал хүдрийг ашиглаад цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар нутгийн иргэд санаачилга гарган Зэс эрдэнийн хувь компани үүсгэн байгуулжээ. Тэд өөрсдийн эдийн засгийн үндэслэл саналаа боловсруулан зөвшөөрлөө авахаар Төрийн өмчийн хороонд хандсан ч одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй байгаа тухай гомдоллож байна. Зэс эрдэнийн хувь компанийнхан УИХ-ын гишүүнээр дамжуулан төрд үгээ дайв
Орхон аймгийн 30 орчим мянган иргэн хувь хөрөнгөө нийлүүлэн "Зэс эрдэнийн хувь" нэртэй компани үүсгэн байгуулжээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй байгаа нөөц дээр тулгуурлан үйлдвэр байгуулахаар эдийн засгийн нарийвчилсан тойм үнэлгээг жилийн турш хийсэн байна. Эрдэнэт ' үйлдвэрийн ашиглагдахгүй байгаа их хэмжээний нөөцийн талыг АНУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдмин" компани 15 жилийн туршид ашиглаж байгаа. Тус компани нь жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн орлого олдог, долоон тэрбум төгрөгийн зарлага гаргадаг, улс, орон нутгийн төсөвт таван тэрбум төгрөгийн татвар төлдөг, 15 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашиг олдог байна. Иймд Орхон аймгийн иргэд үүний адил үйлдвэр байгуулахаар өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад зохион байгуулалтаа хийгээд боловсруулсан санал, хийсэн эдийн засгийн тооцоо үндэслэлээ Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл, ТӨХ-нд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард танилцуулжээ. Гэвч Эрдэнэт үйлдвэр "Зэс эрдэнийн хувь" компанийг технологийн туршилт явуулаагүй гэсэн үндэслэлээр төслийг нь хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тэгэхээр нь Орхон аймгийн иргэд ТОХ-нд Эрдэнэт үйлдвэрийн байр байдлын талаар мэдэгдсэн ч тус хорооны дарга 'Та нар өөрсдөө Эрдэнэт үйлдвэртэй учраа ол" хэмээн хариу өгч байжээ. Тиймээс л Орхон аймгийн иргэд Х.Баттулга гишүүнийг ирсэн дээр нь өөрсдийн байр байдлаа танилцуулж дэмжлэг хүссэн юм. Монголын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын мөнгөний авдранд зохих төвшинд мөнгө оруулдаг. Гэхдээ ашиглагдахгүй байгаа хаягдлыг нь нутгийн иргэд яагаад ашиглаж болохгүй байна вэ гэдэгт анхаарал хандуулмаар. Ямартай ч нөхцөл байдлыг сонссон Х.Баттулга гишүүн энэ талаар нарийвчлан судалж дэмжиж болохоор байвал дэмжинэ гэдгээ илэрхийлэв.