2012.02.07
Ерөнхий шүүгчтэй уулзсан байна
Завхан аймгийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гарч буй зөрчил дутагдлыг арилгах, энэ оны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зөвлөгөөн зохион байгуулан хийжээ.
Зөвлөгөөнд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Өмгөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Шүүхийн шинжилгээний албаны, түүнлчэн Тосонцэнгэл сум дахь харъяа нэгжүүдийн удирдлага, албан хаагчид оролцож аймгийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, хуулийн байгууллагуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь”, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оршиж буй алдаа зөрчил, түүнийг арилгах арга зам”, криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ж.Даваадорж “Шүүхийн шинжилгээний албаны өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал” зэрэг сэдвүүдээр 6 илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Тус зөвлөгөөнөөр 2011 оны аймгийн эрүүгийн нөхцөл байдал, түүнд хийсэн дүн шинжилгээ, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд гарч байгаа алдаа, зөрчил, мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” 87/111/118 тоот захирамж тушаалын хэрэгжилтийн талаар санал солилцсон байна.
Хамтарсан зөвлөгөөнөөс ажлын хэсэг байгуулан тодорхой төрлийн гэмт хэргүүдэд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах стандарт боловруулах, аймгийн Цагдаагийн газарт өмгөөлөгч суух тусгай өрөөг гарган гэмт хэрэгт холбогдогч этгээдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийг орон нутгийн хэмжээнд сурталчлах, зөвлөгөөнийг улирал тутам зохион байгуулах зэрэг шийдэлд хүрч уриалга гарган ажиллахаар болжээ.
Эх сурвалж
Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн алба
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.