Ж.Сүхбаатар ерөнхийлөгчийг хардлаа
2012.02.06

Ж.Сүхбаатар ерөнхийлөгчийг хардлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулсан. Дээд шүүхээс Д.Эрдэнэбалсүрэнг санал болгосон юм. Тэрбээр Ховд аймгийн Зэрэг сумын уугуул аж. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нэг нутгийн хүн юм. Энэ нь зарим гишүүний хардлагыг төрүүлсэн аж. Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар "Шүүх байгууллага шударга үнэнийг тогтоох ёстой. Тухайн албан тушаалд очсоныхоо дараа та танил талын хүрээ харж шийдвэр гаргахгүй байх ёстой. Одоо бол би таныг Ерөнхийлөгчтэй нэг нутгийн хүн байна гэж харж байна" гэсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.