Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдлаа
2025.05.16

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2025.05.16-ны өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо. Хуралдааныг БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга С.Одонтуяа удирдаж, дэд дарга Х.Нямбаатар, Ажлын албаны дарга С.Даваасүрэн болон бүрэлдэхүүн яамд, төрийн байгууллагуудын удирдлагууд оролцов.

Энэ өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгч, зарим ажлыг үүрэгжүүлсэн тогтоолыг баталлаа.

Хэлэлцсэн асуудал:

  • Ажлын албаны дарга С.Даваасүрэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа ажлын талаар
  • Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар
  • Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат Шахмал түлшний талаар авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Үндэсний хорооны гишүүдийн асуултад хариулав.