Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомын асуудалд улсаараа, хамтаараа, хүн бүрийг дэмжиж нэгдэж ажиллахыг хүсье
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, түүний баг цахим мөрийтэй тоглоомыг хяналтыг чангатгах хуулийн төслийг боловсруулж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлээхр ажилласаар байна. Энэ нийгмийн дайсан болсон хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хүн бүрийг нэгдэж ажиллахыг хүслээ.
Тэрбээр "Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна. Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна. Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ. Энэ асуудалд улсаараа, хамтаараа, хүн бүрийг дэмжиж нэгдэж ажиллахыг хүсье" гэлээ.


Холбоотой мэдээ
2025.03.17
2025.03.12
2025.03.12